ЦЕГ: Нууцаар архи худалдаалсан “LIONSDALE” рестораны архийг хураасан ч үйл ажиллагааг зогсоогоогүй


Цагдаагийн байгууллагаас Улаанбаатар хотод зөвшөөрөлгүйгээр архи, согтууруулах ундаагаар үйлчилдэг аж ахуй нэгжүүдэд шалгалт хийж Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “LIONSDALE” гэх рестораны архийг хураажээ.

Тус рестораныг “Монгол бридж фүүдс” ХХК 2020 оноос түрээслэн ажиллуулж байгаа бөгөөд СБД-ийн Засаг даргын Тамгын газартай байгуулсан “Үйлчилгээ эрхлэх гэрээ”-ний хугацаа дууссанаас гадна согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан байжээ.

“LIONSDALE” гэх ресторан нь барилгын зураг төслийн дагуу гражийн зориулалттай хэсэгт хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлдэг нь “Нийслэлийн Худалдаа Үйлчилгээний Нийтлэг Журам”-ын 6 дахь хэсэг буюу “Хориглох заалт” хэсгийн 6.8, 6.9, 6.10, 6.11, 6.14, 6.15 дахь заалтуудыг зөрчдөгийг Сүхбаатар дүүргийн засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс болон Нийслэлийн Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэс огт анхаараагүй байжээ.

Спиртын өндөр болон сул агууламжтай согтууруулах ундаагаар үйлчлэх зөвшөөрлийг хоёр жилийн хугацаатай сунгалт хийх эрхийн хамтаар 2020.03.05-ны өдөр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны дугаар 04/0202 тусгай зөвшөөрлийг Үйлчилгээний стандарт, технологи, чанарын шаардлага хангасан хэмээн дүгнэж 1-р зэрэглэл гэж тогтоогоод тухайн үеийн хотын менежер бөгөөд захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр хоолны газрын ангилал зэрэглэлд хамруулж байжээ.

Өөрөөр хэлбэл Хотын ерөнхий менежер асан Т.Гантөмөр орон сууцны подвалд хоол хийдэг газарт “НЭГДҮГЭЭР” зэрэглэлийн рестораны зөвшөөрөл өгч  архи худалдаалах эрх олгосон нь Монголын ресторануудын нэр хүнд ямар зэрэгт байж, хэрхэн тусгай зөвшөөрөл олгодогт хариулт өгсөн ээлжит шалгалт байжээ.

Энэ мэт хууль зөрчиж ашиг орлого олдог аж ахуй нэгжүүдэд хийх хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатай байгааг НЗДТГ-ын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс анхаарч зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг цагдаагийн байгууллагаас хийсэн хяналт шалгалтын дүн таниулж байна.

 



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.86
    2023/02/03

    iimerhuu hogiin haaj booson yumaa boliochee novshnuudaa hun orood yumavch l baival nairka zaraagui bol boloo yum bishuu hahuuli ogoogui l buruudai biz

    Хариулах
  • 202.126.90.25
    2023/02/03

    За зүгээр хуцаач! Ац чинь, 1 р зэрэглэлийн ресторан гэж юу байдагийн? Нүүрсний хулгайч нар ордог юм уу? Архийг сумын төв д ч зарж л байгаа! Хаана үарах нь гол уу? Ямар архи зарах нь гол уу?

    Хариулах
  • 213.87.153.66
    2023/02/02

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах