Сураггүй алга болоод 15 хонож байгаа иргэнийг эрэн хайж байна

Х.Есү
2023/02/02

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн 2 дугаар гудамжинд Иргэн М-нь 01.18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болжээ.

Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаад үр дүнд хүрээгүй тул эрэн хайх хүсэлтийг 02.01-ний өдөр аймгийн Онцгой байдлдын газарт ирүүлсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага, Зэвсэгт хүчний 331 дүгээр анги, мөн 340 дүгээр анги, Хилийн 0165 дугаар анги, мөн 0285 дугаар анги, тус аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчид, ар гэрийнхэн иргэн М /19 настай, эмэгтэй/-г 02.01-ний өдрийн 13:25 цагаас эхлэн Бугат сумын Улаантолгой багийн “Шинэ даваа” гэдэг газрааас Өлгий сумын Хөх толгой багийн “Хүрэн зуух”, “Цагаан-Эрэг”, “Алтан-Өлгий” гэдэг газруудад нийт 148 км-т явганаар болон автомашинаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Гэвч үр дүнд хүрээгүй тул 18:30 цагт түр зогсоожээ. Улмаар 02.02-ны өдрийн 10:00 цагт дахин эхлүүлж байна. 



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 124.158.69.61
    2023/02/04

    Казакууд залуу охидыг хулгайлж аваад эхнэрээ бологдог хуучины ёс хэвээрээ бхыгааюм биш үү

    Хариулах
  • 202.126.90.86
    2023/02/04

    Mongol ner uguh herergtei, bagiin neriig kazakhaar ugch bolohgui

    Хариулах
  • 202.131.247.90
    2023/02/03

    Ямар харамсалтай хэрэг бэ иим олон хоно олдохгүү бн гэдэг маш ноцтой л бндаа одоо амьд бн гэхэд итгэх арга алга даа

    Хариулах
  • 213.87.156.44
    2023/02/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах