Эрдэнэт үйлдвэрийн “Лексус 570”-ыг 15 саяар акталж, хувьчилсан хэрэг удахгүй шүүх рүү шилжинэ

С.Гандэлгэр
2023/04/12

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ  “Пургон” 800 мянга, “Лексус 570”-ыг 15 сая, “Mercedes-Benz” маркийн машиныг 3.5 сая, “Toyota Hiace” машиныг 4 сая төгрөгөөр акталж, хувьчилсан мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад байна. Энэ талаар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлээс тодрууллаа.


Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл: "Эрдэнэт үйлдвэрийн машины асуудал 2021 онд гарсан. Эрдэнэт үйлдвэр элэгдлээрээ өртгөө нөхсөн, цаашид ашиглах боломжгүй, ашиглахад өртөг шаардагдах гэх зэрэг үндэслэлээр актлах саналаа ирүүлж байсан. 2000 оноос хойш актлах саналыг хоёр удаа буцааж байсан. 2021 оны сүүлээр дахин энэ асуудал ТӨБЗГ-т ирсэн. 

Энэ асуудал хөндөгдөж АТГ-т энэ асуудлыг шалгуулсан. Хариуцсан мэргэжилтэн нь шалгуулсан. Тухайн мэргэжилтнийг ажлаас нь халсан. Одоо хэрэг Прокуророос шүүх рүү шилжих процесс явж байгаа байгаа. Эрдэнэт үйлдвэрийн албан тушаалтнуудын дунд хуйвалдааны шинжтэй зүйл болсон. Энэ асуудлаар үйлдвэрийн орлогчийг хариуцлага тооцуулж, ерөнхий нягтлан бодогч, нягтлан бодогч нарыг ажлаас нь халсан." гэлээ. 



Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 150.129.143.83
    2023/04/19

    энэ Батмөнх нөхөр юун шуналтай юм бэ мастер байхдаа С Баярыг дагаж анд явж бгаад суманд өртөж буудуулаад ерөнхий инженер болсон гэлцэх юм

    Хариулах
  • 122.201.24.88
    2023/04/13

    Энэ Батмөнх гэж луйварчинг халаач ээ хээв нэг тендерийн хорооны дарга хийгээд луйвараа хийгээд л явах юм Цэнгэл дарга аа Батмөнхиын мафи гэж гокын цех болгонд гар хөл бна тендерийг тэд зарж бна

    Хариулах
  • 43.228.128.90
    2023/04/13

    яахаараа хулгайч юмыг хариуцлагатай албан тушаалд байлгаад байдгийн бэ халах шаардлагатай

    Хариулах
  • 213.87.146.180
    2023/04/13

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах
  • 165.231.182.21
    2023/04/12

    Дипломат төлөөлөгчдийн газруудын автомашиныг шалгах хэрэгтэй.

    Хариулах
  • 59.153.114.81
    2023/04/12

    Уйлдвэрийн хоронгийг эрх мэдэлээ ашиглаж урэн ,таран хийж байгаад унэхээр харамсалтай байнаа.Тэгээд хямд аваад,эргээд унэтэй зарж монго олдогийг болиулах хэрэгтэй.

    Хариулах
  • 59.153.115.19
    2023/04/12

    Юм үзээгүй өлөн бөөснүүд гуйлгачин өссөн юмс...

    Хариулах