Хаан Банкны IPO-н захиалга амжилттай дүүрлээ

С.Гандэлгэр
2023/04/17

Банкыг олон нийтэд нээлттэй болгох хууль батлагдлаа. Банк бол ашигтай бизнес. Тэр ч үүднээсээ эзэд нь олон нийттэй банкаа хуваах сонирхол багатай байсан нь ойлгомжтой. Ингээд дуншиж дуншиж банкны IPO төрд данстай Төрийн банкаар эхэллээ. Амжилттай болох уу гэсэн айдас, хүйдэс давамгайлж байсан ч захиалга нь 2 давж биелэв. Араас нь Голомт банк IPO – оо хийж, захиалга нь 1.5 дахин ихээр орж ирэв. Системийн нөлөө бүхий 2 том банкны IPO амжилттай болсон нь дараа дараагийн банкнуудад эерэг дохио болов. Тэр дундаа Монголын хамгийн том банк болох Хаан банкны IPO хүмүүсийг хүлээлтэд оруулав. Хүлээлт ч зөв байж. Хаан банкны хувьцааны захиалга 109 хувьд хүрч, хэдийн дүүрчээ. 

Одоо Хас, Худалдаа хөгжлийн банкууд IPO -оо хийхэд Монголын банкны IPO -н их ажил дуусах юм. Эргээд бодоход энэ их мөнгө хөрөнгийн захад шингэхгүй гэх гадныхны сануулга их байв. Гэвч ямар ч шинэчлэл бэлэн байхад хийгддэггүй. Түүх ч үүнийг харуулна. Юутай ч Монголын иргэд өөрсдийн хамгийн их зээл авдаг банкныхаа хувьцааг эзэмшиж, түүнээс хувь хүртэх боломж нээгдсэн нь сайн хэрэг.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 213.87.156.89
    2023/04/18

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах