Сонирхогчдын боксын эрэгтэйчүүдийн ДАШТ өчигдөр Узбекистаны нийслэл Ташкент хотноо эхэллээ.
Манай тамирчдаас өчигдөр 57 кг-д Универсиад болон ази тивийн аварга Х.Энх-Амар дэвжээнд гарч, Туркийн Батухан Читфчид оноогоор хожигдлоо. Эхний үед хоиж яваад санамсаргүй цохилтод өрж тоолуулсан нь тоглолтын хувь заяаг шийдчихэв.
Дараа нь 60 кг-д өрсөлдөж буй Тэгшжаргалын Энхтөр Далестиний Анас Слейманыг 5:0-ээр хожсон. Тэрбээр маргааш Доминиканы Де ла Круз Баезтай 1/8-д тулалдана.
+92 кг-д Хайлигийн Бекнур Герцоговиний М.Босниактай тулалдах байсан ч тоглолтоос хэдхэн цагийн өмнө мөрөндөө бэртэл авч, тэмцээнийг харамсалтай орхив. Тулалдаад хожсон бол Кубын Ла Круз Перазатай таарах байсан юм.
Ташкентын рингэнд 104 орны 667 боксчин оролцохоор урьдчилсан мэдүүлгээ өгөөд байгаа бөгөөд тэдний дунд манай улсын шилдэг 10 ширэн бээлийтэн багтаж буй.
Манай багийг ахлах дасгалжуулагч Ж.Энхтөр, зөвлөх дасгалжуулагч узбекистан мэргэжилтэн Аброр Турсунбулатов, дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, Ц.Даваацэрэн нар удирдан дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөж байна.
Манайхан ихэнх нь эхний даваанд гоц мөргөсөн, жингүүдийн тэмцээний хуваарь өөр байгаа тул ихэнх нь эхний өдрүүдэд тулалдахгүй байна. Өнөөдөр манай тамирчдаас Б.Чинзориг Австралийн М.Макклеритай тулна. Хожвол Камерун, Лесотогийн ялсантай 1/8-д үлдэхийн төлөө өрсөлдөнө.
Бид тэмцээний шууд дамжуулалт эхэлмэгц үзэх линкийг нь пэйж дээрээ тавих болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
213.87.154.213
Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw
Хариулах