УАЦЭ-ийн гишүүд Украиныг элсүүлэх асуудлаар санал зөрөлдлөө

Х.Батсайхан
2023/06/02

Норвегид болж буй УАЦЭ-ийн хурал халуухан болж байна. Энэ удаагийн хуралдаанд Украины Ерөнхийлөгч В.Зелинський оролцож, улсыг нь элсүүлэх эсэх асуудлыг авч үзэхийг ээлжит удаагаа уриалжээ. Гэвч энэ нь наанаа Украиныг элсүүлэх асуудал мэт боловч угтаа ОХУ-Украины дайныг ОХУ-УАЦЭ-ийн болгож өргөжүүлэх эсэх эгзэгтэй асуудал юм. Тийм ч учраас асуудал ихээхэн маргаантай, гишүүн улсууд санал зөрөлдсөн байдалтай байна. Ялангуяа ОХУ-тай газар нутгийн хувьд ойр байрлалтай Молдав зэрэг улсууд болгоомжлолтой хандаж байгааг буруутгах аргагүй.

Эвслийн дүрэмд шинээр гишүүн болж буй улс ямар ч улстай газар нутгийн маргаангүй байна гэсэн заалт бий. Энэ бол эвслийн гишүүдийн өөрсдөдөө бий болгосон нэг хамгаалалт гэж хэлж болно. Гэтэл Украин дээр энэ хамгаалалт нь зөрчигдөх гээд байна. Гэсэн ч хүлээн зөвшөөрөөд элсүүлж гэмээ нь дайн улам бүр өргөжин тэлэх нь тодорхой болох юм. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 185.50.148.98
    2023/08/15

    Рцецк в порядке

    Хариулах
  • 213.87.135.220
    2023/06/03

    Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт - - - www.Top24.pw

    Хариулах