Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг саяхан шоронгоос суллагдсан. Түүний хувьд өнгөрсөн 2020 оны сонгуулийн санал хураалт болохоос хэдхэн хоногийн өмнө хоригдсон. Гэсэн ч тойрогтоо хамгийн олон санал авч, УИХ-ын гишүүнээр сонгогдсон юм. Улмаар СЕХ-ноос УИХ-ын гишүүний үнэмлэхийг нь олгосон учир энэ пүрэв гарагт УИХ-ын гишүүний тангаргаа өргөхөөр болжээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн танхимын шүүх хуралдаанаар /2021-01-15/ хянан хэлэлцээд Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан билээ.
Ж.Эрдэнэбатын хувьд улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт зохион байгуулагчаар, бүлэглэж хамтран оролцсон гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулаад байсан юм.
Тэгвэл 2020 оны Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат ирэх Пүрэв гаригт УИХ-ын гишүүний тангаргаа өргөж, бүрэн эрхээ баталгаажуулахаар болжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
43.242.242.68
Болиоч ээ. Арай л биш үү.
Хариулах192.82.77.180
Оюукагий торолийн үнэр үү дээ
202.179.21.214
монгол төрд шоронгын хулгай бие үнэлэгч яанханы газраас хүртэл нэр дэвшиж байх юм даа
Хариулах192.82.77.180
Дээрх хэлсэн үнэний өртөй ч энэ нь Ж.Эрдэнэбатад хамааруулах асуудал биш,Харин нэг ч болов боломжийн хүн их хуралд орж байгаад баярлах хэрэгтэй. Эрдэнэбат ямар ч байсан хэн нэгний цүнх барьж гүйж яваагүй мэргэжлээрээ доод шатнаас эхдээд дээшээ явсан хүн.