"Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзсэн"

2021/03/15

Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг хүргүүлсэн билээ. Тэгвэл Байнгын хорооноос Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Элчин сайд Ё.Отгонбаяртай холбоотой асуудлыг өнгөрсөн баасан гарагт УИХ-ын Аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн. Хуулиараа долоо хоногийн дотор Байнгын хороо хэлэлцэх ёстой юм. Байнгын хорооноос Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй байна гэж үзсэн" гэв. 



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.220
    2021/03/15

    Тэгмээр дээ. Энэ Отгонбаяр хаа ч очиж иргэдийнхээ төлөө ажиллаад байдаг байдаг элчин сайд юм биш үү? Иргэд ам сайтай юм билээ.

    Хариулах