УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнөөдөр хэвлэлийнхэнд мэдээлэл өгөх үеэрээ нэг л өдөр МУ-ын Ерөнхийлөгч болно гэдгээ албан ёсоор илэрхийллээ. Тэрбээр МАН, МАХН гэх хоёр том намын нэгдэлд ямар байр суурьтай байгаа талаараа илэрхийлэх үеэр:
"Байр сууриа тодорхой илэрхийлсэн. Би намынхаа гишүүд, дарга нарт хүндэтгэлтэй ханддаг. Нэг ч сөрөг үг хэлээгүй.
Харин Сү.Батболдод хага базуулчихсан МАН, мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг битгий уруу татаачээ. Би өнөөдөр намтай, намгүй ажиллаж чадна. Хоёр нам нэгдсэн тохиолдолд 2024 он хүртлээ сонгогчдоо төлөөлж ажиллана. Ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд "Та бидний эвсэл"-ээс хэн нэр дэвшихийг хурлаараа шийдвэрлэнэ. Тэр үеэр С.Ганбаатарыг дэвшүүлж өгөөч гэсэн хүсэлтээ тавьж өгч туслаарай. Би Монгол Улсын Ерөнхийлөгч нэг л өдөр болно, санаа зовлотгүй та нар.
Өнгөрсөн долоо хоногт Н.Энхбаяр даргын хийсэн мэдэгдэлтэй холбогдуулан асуулт асууж байх шиг байна. Тэгж ярих юм бол би хэзээ ч хов хөөдөггүй, хэзээ ч хөөхгүй" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.82.2
Энэ хүн бүр галзуурчихсан юм уу.
Хариулах150.129.143.250
Энэ өөрийнхөө үйлдлийг хянаж чаддаггүй хүн ерөнхийлөгч болвол монгол юу болох болоо
Хариулах192.82.91.1
С. Ганбаатар та ялна
Хариулах203.91.112.130
энэ болбол монголыг баллаж хаяна шуудайны амыг буруу харуулаад сэгсэрнэ гэгч болох байлгүй попордоно сагсуу болчимгүй монгол болно
Хариулах103.111.68.3
хурай хурай хурай
Хариулах66.181.161.21
С.Ганбаатар ерөнхийлөгч болно , болох ч ёстой .
Хариулах203.91.115.51
Та нар гэж хэнийг хэлээд байна вэ?Болчихвий дээ гэж санаа зовж байгаа нь бас байгаа л байх шүү
Хариулах