УИХ-ын гишүүн Н. Учрал эдгэрч, эх орондоо иржээ

2021/03/15

Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард УИХ-ын гишүүн Н. Учралын биеийн байдал муудаж, сэхээнд орлоо гэх мэдээлэл тараад байсан билээ. Улмаар цахим орчинд Н. Учрал гишүүний ''бөөр ажиллагаагүй болсон, нойр булчирхай нь муудсан, гадны нөлөөтэйгөөр хордуулсан байж болзошгүй'' гэх таамаг яригдаж байв. Энэ мэдээллийг гишүүний ажлын алба болон эхнэр нь няцаагаад байсан юм.

Улмаар ХБНГУ- руу эмчилгээнд явсан Н.Учрал гишүүн хоёр сар гаруйн хугацаанд эмчлүүлсний эцэст өнгөрсөн долоо хоногт эх орондоо иржээ. Тэрбээр одоо тусгаарлалтад байгаа юм байна. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.86.176
    2021/03/15

    Учрал гишүүний эрүүл мэнд сайжирсанд баярлаж байна.Монголын анагаах ухаан эмчилж чадахгүй ямар өвчин туссан юм бэ Арай хорлогдчихсон юм биш байгаа гэж санаа зовж байлаа

    Хариулах
  • 203.91.115.51
    2021/03/15

    Учрал гишүүндээ эрүүл энхийг хүсэe Ахмад бидний тэтгэвэрийн доод хэмжээг ядаж 600 болгох хуулийн төсөл өргөн барьж өгөөрэй

    Хариулах