Төсвийн тэнцэл 112,8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарлаа

2021/03/15

Оны эхны хоёр сарын байдлаар улсын төсвийн тэнцэл 112,8 тэр бум төгрөгийн алдагдалтай гарлаа. Төсвийн алдагдал жилийн дүнгээр зургаан хувиар буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлсэн байна. 

- Төсвийн орлогын 86 хувийг бүрдүүлсэн татварын орлого жилийн дүнгээр 17.7 хувиар өсөж, 1.5 их наяд төгрөг хүрчээ.

- Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татвар 84.9 хувиар, орлогын албан татвар 16.2 хувиар өссөн байна.

- Оны эхний хоёр сард нүүрс, зэсийн баяжмалын экспорт өмнөх оноос огцом өсжээ. Тухайлбал: нүүрсний экспорт 4.56 сая тонн хүрээд байна.

- Харин төсвийн зарлага тайлант сард 16.9 хувиар өссөн байна. Өсөлтийг урсгал зардал, хөрөнгийн зардлын өсөлт бүрдүүлжээ.

- Энэ оны төсвийн зарлагын чиглэлээр “Коронавирусийн халдварын цар тахлын эрсдэлтэй нүүр тулан ажиллаж байгаа Төрийн байгууллагаас бусад төсөвт байгууллагын тэвчиж болох урсгал зардлыг бууруулна" гэх зарчмыг баримтлахаа Засгийн газар мэдээлж байв. Мөн энэ онд төсвийн алдагдлыг 2.1 их наяд төгрөг байхаар батлаад байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна