Нялх биетэй эхийг нярай хүүхэдтэй нь дүн өвлийн хүйтэнд нимгэн халаад, гэрийн шаахайтай нь хамт төрөх эмнэлгээс ''хөөж'' ХӨСҮТ-рүү тээвэрлэсэн, хүн бусаар харьцсан явдал нийгмийг цочроосон.
Уг явдалд бухимдсан ''Үнэн ба Зөв'' намын дарга А. Отгонбаатар халаад, гэрийн шаахайтайгаа төв талбай дээр эсэргүүцлээ илэрхийлсэн бөгөөд түүнийг дагаж мянга мянган иргэд жагсаалд нэгдсэн билээ. Гэтэл А. Отгонбаатарыг жагсаал зохион байгуулсан, тухирсан гэх үндэслэлээр зөрчлийн хуулиар 150 мянган төгрөгөөр торгосон байна.
Тэрбээр өөрийн фейсбүүк хуудаснаа ийн бичжээ.
''Торгуулийн хуудас авлаа!!! Талбай дээр халаадтай тэмцсэн тэмцлийн надад үлдэж буй зүйл нь энэ.
Буруу зүйл хийгээд үүнийг аваагүй дарга нарын алдааг шүүмжилж жирийн иргэдийн өмөөрч тэмцээд 150000 төгрөгөөр торгуулж бна.
Намайг гүтгэж харлуулах гэж бгаа та нэг өдөр бусдын зовлонг өөр шигээ Санаж зориг гаргаж тэмцээрэй.''
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.57.95.155
Хөөрхий жагсаал зохион байгуулаад КОРОНА тусаад бас янз бүрийн мэдээлэл хийгээд байгаа нөхөр биздээ.
Хариулах