Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо 2 хуйвалдаж, тамга тэмдэггүй хуурамч албан бичиг үйлджээ

2021/03/22

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Т.Доржханд болон нэр бүхий хуульчид “өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч нар дахин нэр дэвших эрхтэй эсэх” асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан. Цэцийн гишүүн Д.Солонго гомдлыг хүлээн авч маргаан хянан шийдвэрлэхээр шийдсэн. Гэтэл Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр Цэцийн түүхэнд анх удаа гишүүн Д.Солонгын хараат бус байх ёстой шийдвэрт шууд нөлөөлөн эсэргүүцэл бичиж, Цэцийн гишүүн Ш.Цогтоогоор ахлуулан “ 3 гишүүний бүрэлдэхүүнтэй хурал” гээчээр шийдэхийг санал болгосон юм.
Энэ сценарийн дагуу Ш.Цогтоо нарын гурван гишүүн өнгөрсөн баасан гаригт хуралдах байсан боловч хэд хэдэн шалтгааны улмаас Ш.Цогтоо гишүүнийг хуралд оролцуулах боломжгүй болсон тул хурлыг 7 хоногийн хугацаагаар буюу энэ сарын 26 хүртэл хойшлуулах шийдвэр гаргажээ. Учир нь ҮХЦ-ийн хурлын дэгээр Цэцийн гишүүн хэлэлцэх гэж буй асуудлын талаар хуралдаанаас өмнө байр сууриа илэрхийлсэн бол хуралд оролцох эрхгүй байдаг аж. Гэтэл Ш. Цогтоо нэгдүгээрт, байр сууриа илэрхийлсэн хоёрдугаарт, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад жил гаруй хугацаа өнгөрсөн зэрэг үндэслэлээр энэ хуралд оролцох эрхгүй болжээ.
Гэтэл өнөөдөр Цэцийн гишүүн Ш.Цогтоо, Ц.Нанзаддорж хоёр Цэцийг хуралдсан мэт тамга тэмдэггүй, хуурамч албан бичиг үйлдэн, Цэцийн хуралдаанаар “Ерөнхийлөгч Х.Баттулгын нэр дэвших эрхтэй” гэж шийдвэрлэсэн мэт худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ.
Х.Баттулгын төлөө ийнхүү Цэцийн гишүүний нэр хүнд, ёс зүйг уландаа гишгэж, хуурамч албан бичиг үйлдэтлээ яагаад улайрав? Ш.Цогтоо нь МОАХ-ны ахмад партизан, хэдхэн хоногийн дараа бүрэн эрх нь дуусч буй бол Ц.Нанзаддорж нь 2016 онд Говь-Алтай аймгийн АН-ын даргаар очоод нутгийнхандаа хөөгдөж байсан, Ерөнхийлөгч Х.Баттулга, Тамгын газрын дарга З.Энхболд нарын дэмжлэгтэйгээр Цэцийн гишүүнээр томилогдож байсан нэгэн юм.
Хуульчдын эцэг ч гэж хэлж болох Үндсэн хуулийн Цэцийн гишүүд түүхэнд анх удаа ийнхүү нэг хүний эрх ашгийн төлөө эцэг хуулиа үл тоон, ёс зүйгүй хуйвалдаан хийсэн нь одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн төлөө өөрийн нөлөөлөл бүхий Цэцийн гишүүдийг маш их дарамт, нөлөөлөл дор хууль бус, ёс зүйгүй үйлдэл гаргахад хүргэсэн бололтой.
“Их хүссэн хүнд төрийн жолоо бүү атгуул” гэдэг. Өвгөдийн энэ сургаалийг яг өнөөдөр Х.Баттулгад ард түмэнд сануулж, эрх мэдлийн төлөө Цэцийн гишүүдийг хуурамч бичиг үйлдтэл нь шахаанд орууллаа. Маргааш Цэцийнхэнд яаж нөлөөлж юу хийхийг таашгүй болжээ.




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.72.186
    2021/03/23

    Эзэн нь буурныхаа занг андахгүй гэгчээр ЭЛБЭГДОРЖИЙН хэлсэн хулгайчийг хулгайч л луйварчинг луйварчин тойрон хүрээлдэг гэж энэ дээ

    Хариулах
  • 111.199.59.230
    2021/03/23

    notolgoogoo tavi, hunii amaar munguur huduldug uu bolij uz, ene site haaltiin gereetei sh tee

    Хариулах
  • 111.199.59.230
    2021/03/23

    shal hudlaa buu hutsaj bai! baritsaalagdsan sita min, uruvdmuur amitad

    Хариулах
  • 66.181.161.16
    2021/03/23

    Нотлох баримттайгаар мэдээлж бай л даа

    Хариулах
  • 64.119.21.177
    2021/03/23

    Итгэл үнэмшил байна уу? Ямар арга ядсан юм хийдэг улаан луйварчин бэ? Цэцээс гутамшигтайгаар хөөх хэрэгтэй.

    Хариулах
  • 202.9.40.203
    2021/03/23

    Хулгайчид төрд бүх шатанд гүнзгий шигдсэн байна шүү

    Хариулах
  • 192.82.68.4
    2021/03/22

    Нанзаддорж эрхүүгийн их сургуулийг хөдөлмөрийн эдийн засагч мэргэжилтэй, муис-ын хуулийн сургууль, удирдлагын академи төгссөн орос, англи хэлтэй хүн

    Хариулах
  • 66.181.161.71
    2021/03/22

    Цогтоо тухайн үеийн Д.Сүхбаатарын НЭРЭМЖИТ НАМЫН ДЭЭД сургуулийн дээдийн 2 жилийн ангийн төгссөн Махн г гишүүн байв.Хугацаа дууссан бол солихгүй яасан.Учир нь учиртай.За. Нанзаддорж ийн ЦЭЦИЙН гишүүн гэж юу байдаг юм.Тэнд хонгил үүсгэх гээд сууж байгаа.Олигтой боловсрол байхгүй.Хэл ус ч байхгүй.Материал уншихгүй.Чадвар ч но.ёо.ёо.На

    Хариулах
  • 192.82.81.125
    2021/03/22

    Арга ядсан юм дээ

    Хариулах