Нийт шүүгчдийн 20 гаруй хувьд гомдол гаргажээ

2021/03/22

Иргэн, албан тушаалтан, хуулийн этгээдээс Шүүхийн Ёс зүйн хороонд 223 шүүгчид холбогдох 141 гомдлыг хүлээн авч, өмнөх оны үлдэгдэл 80 шүүгчид холбогдох 54 гомдол нийт 303 шүүгчид /давхардсан тоогоор/ холбогдох 195 гомдлыг хүлээн авч, 18 шүүгчид холбогдох 11 гомдлыг гомдол гаргагчийн хүсэлтээр буцаан хүргүүлж, 285 шүүгчид холбогдох 184 гомдол, нийт гишүүдийн хуралдаанд гаргасан 42 гомдлын үлдэгдэлтэй байна.

2020 онд нийтдээ 141 гомдол хүлээн авсан нь өнгөрсөн онтой харьцуулбал гомдлын тоо 43.4 хувиар, гомдолд дурдагдсан шүүгчийн тоо 37.5 хувиар тус тус буурсан дүнтэй байна. Нийт шүүгчдийн 20 гаруй хувьд гомдол гаргасан байна. Гэвч гомдол хэлэлцэх болон нийт гишүүдийн хуралдаан зохион байгуулах бүрэлдэхүүн бүрдээгүйн улмаас хуралдаанаар гомдол шийдвэрлээгүй гэж Монгол Улсын Шүүхийн тайланд тэмдэглэжээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна