Ардчилсан нам УИХ-ын сонгуулиас хойш нам дотроо тохиролцож учраа олохгүй явсаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгох гэж байна. Өдгөө намын даргаа тодруулах дотоод сонгуулийг хоёр талд тус тусдаа зохион байгуулж буй.
Тус намын хуваагдал УИХ-ын сонгуулийн үр дүн гарсны дараа намын дүрмийн дагуу С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд түр шилжүүлснээр эхэлсэн байдаг.
Гэвч удалгүй АН-ын даргын түр орлон гүйцэтгэгч хийж байсан Ц.Туваан хэсэг нөхдийн хамтаар дүрмийн бус “тоглолтууд” хийж эхэлсэн.
Тухайлбал, Ардчилсан намын Х дугаар Их хурлыг дүрмийн бусаар хуралдуулж намын дүрмээ өөрчилсөн хэдий ч уг дүрмийн өөрчлөлтийг нь Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзсан байдаг.
Улмаар Ардчилсан намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Тувааныг хасах шийдвэр гаргаж, Улсын дээд шүүхийн 01 тоот тогтоолоор Ардчилсан намын дарга С.Эрдэнэ хэвээр үлдсэн юм.
Ингээд Ц.Тувааны АН хууль ёсны намын тамга тэмдэггүй бол нөгөө тал болох С.Эрдэнэд АН-ыг төлөөлөх эрх нь хадгалагдаж байгаа учраас намын даргыг тодруулах процесс нь хууль ёсных гэж үзэж болно.
Ц.Тувааны талын АН-ын даргын сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчдийн бүртгэлийг гуравдугаар сарын 4, 5-ны өдрүүдэд явуулж дууссан. Улмаар гуравдугаар сарын 12-ноос эхлэн намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа бөгөөд энэ сарын 28-ны өдөр намын даргын сонгуулийн санал хураалт болох юм.
Тус сунгаанд анхлан 10 гаруй хүн бүртгүүлсэн ч маргаантай дансанд дэнчингийн мөнгөө төлөхгүй гэдгийг Ц.Оюунгэрэл илэрхийлж, хууль ёсны хүчинтэй албажсан, нээлттэй, дүрмийн дагуу зохиогдох дотоод сонгуульд үргэлжлүүлэн оролцохоо тэрбээр мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл Ц.Тувааны зарласан АН-ын даргын сонгуульд оролцохоос татгалзсан билээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батсуурь нэрээ татаж эцэст нь Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар АН-ын даргад өрсөлдөж байна.
Харин С.Эрдэнийн АН энэ сарын 17-ны өдөр намын дунд шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотоод сонгуулийг зохион байгуулав. Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны гишүүний болон аймаг, нийслэл, дүүргийн намын даргын сонгууль цахимаар явагдсан. Цахим сонгуулийн дүнг энэ сарын 18-нд олон нийтэд танилцуулсан юм.
Нийслэлийн АН-ын даргаар Э.Бат-Үүл сонгогдсон бол Хан-Уул дүүргийн АН-ын даргаар Б.Анхныбаяр, Багануур дүүргийн АН-ын даргаар Б.Сайнзаяа, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргаар Д.Цогтбаатар, Чингэлтэй дүүргийн АН-ын даргаар Ж.Сугарсүрэн, Дархан-Уул аймгийн АН-ын даргаар Д.Жаргалсайхан, Сэлэнгэ аймгийн АН-ын даргаар Б.Идэрзориг нар тус тус сонгогдсон байна.
Ийнхүү хоёр талд тус тусдаа намын даргаа тодруулах сунгаан зарласан АН-ынхан дотроо учраа олох зорилготой хэд хэдэн уулзалтыг АН-ын дарга С.Эрдэнэ санаачлага гарган хийсэн ч амжилт олоогүй.
Товчхондоо, Ц.Тувааны талын АН-ыг Ерөнхийлөгч араас нь удирдаж, намын даргаар өөрийн хүнээ томилохыг санаархаж байгаа нь нууц биш болоод байна.
Цагтаа С.Эрдэнэ АН-ыг удирдаж байхад төрийн тэргүүнээр заларсан Х.Баттулга өөрийг нь энэ сэнтий дээр хөтөлж гаргаж ирсэн нөхрөө элдэвлэж, намаа хуваасны эцэст нэгэн зэрэг АН хоёр даргатай болж, түүхэн дэх содон үйл явдлаар бичигдэх цаг ойртсоор...
АН-ын гишүүд эвлэлдэн нэгдэх үү, эсвэл өндөр сэнтийд шунасан нэгний өгөөш болсоор дуусах уу гэдгийг ард түмэн харж, хүлээсээр байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.21.70
АН ч явуургүй болчихлоо. Баасанхүү урвагч энэ намын нарийн бичиг болсон гэхээр бүр доошоо орчихож.
Хариулах66.181.161.56
Одоо тэгээд 2 дарга тодрон цан хэнгэрэгээ дэлдэх үү ямар ч гоё юм болоод байнаа
Хариулах202.9.46.240
Erduul unen ni ene. Gutegleg hirees heterlee. Hen hushignii tsaanaas hugjuuguud baigaa ni 7n buudliin Doljin emeed ch il bolj baih uym.
Хариулах202.170.70.86
mash zuv
Хариулах