Монголчууд 6000 цэцэрлэг, 4000 эмнэлэг барих мөнгөөр ХӨШӨӨ барьжээ

Өчигдөр 12 цаг 30 минут

Монгол Улс нэг хүнд ноогдох хөшөө дурсгалаараа дэлхийд тэргүүлдэг. 

Монголд 1032 морь, 538 бөх, 341 нийгмийн зүтгэлтнүүд, хонь, ямааны хөшөө 1652, аргаль янгирын 123, 756 үхэр тэмээний, Чингис хааны 27, Өэлүн эхийн 11, нохойны 231, эвтэй дөрвөн амьтны 26, тарваганы 25 хөшөө байна. Социализмын үеийн Ленин, Сталины хөшөө ороогүй. Зөвхөн 1990 оноос хойш 2016 он хүртэл 26 жилийн дотор Монгол Улс сансарын 5 пуужин, атомын 2 цахилгаан станц, 6000 цэцэрлэг, 4000 гаруй эмнэлэг, 2500 сургууль, 20 сая хүүхдийн мөнгөөр хөшөө босгосон байна гэж олон улсын Эмнести интернэшл байгууллага дүгнэлт гаргасан байна. 

Нэмээд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хэнтий аймагт хөшөө нэрээр овоолсон шороо, түүнд оруулсан төсөв хөрөнгийг тооцвол тэгээд далай, далай... Өвөрхангайд барьсан эр хүний бэлэг эрхтний хөшөө байна. Өвөрхангайчууд нэг өглөө сэрсэн чинь нутагт нь “Боов хад” босгочихсон байсан гэдэг. Тэр хөшөөг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын газрын дарга асан Ц.Оргодол мөнгө гаргаж тэр хадыг байгуулсан аж. Гэтэл байгалиасаа заяасан Боов хадтай Өвөрхангай аймгийнханд энэ нь таалагдсангүй. Тухайн үеийн Байгаль орчны сайд Лүймэдийн Гансүхэд хандаж, “Энэ хөшөөг буулга” гэж сүрдүүлж байлаа.

Баянзүрх дүүрэгт "Эвтэй дөрвөн амьтан"-ы хөшөө бий. Баянзүрх дүүргийн Засаг дарга асан Б.Батзориг энэ хөшөөг босгохын тулд 350 сая төгрөг зарцуулсан гэж байгаа. Мөн Баянзүрх дүүргийн Чулуун овооны тэнд нэг нохойны хөшөө бий. Мөн л Засаг дарга асан Б.Батзориг өөрийнхөө хайртай нохойнд зориулж 750 сая төгрөгөөр тэр хөшөөг барьжээ. Тэр хөшөөг барьснаар Баянзүрх дүүрэгт хүүхдийн эх, эндэгдэл буурсан, тэр нохой чинь Баянзүрх дүүргийн савдаг гэж экс гишүүн Батзориг ярьж байлаа.
Чингэлтэй дүүрэгт бас нэг хөшөө бий. Хуучнаар бол Эрх чөлөөний талбайн яг тэг дунд нь Тусгаар тогтнолын хөшөө гэж байдаг. Хоёр тэрбум төгрөгөөр босгосон гэсэн. Чингэлтэйн Засаг дарга асан Д.Ганболд босгосон гэлцдэг. Монголчууд амьд хүндээ анхаарахгүй, агуулга загваргүй, ур хийцгүй, хүйтэн хөшөө дурсгалд хамаг мөнгөө зарцуулдаг, дундаас нь хэдэн төгрөг "тоншдог" шат шатны дарга нартай болжээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 98.169.33.79
    11 цагийн өмнө

    Hoshoond mongo tosovloson mortloo irgeddee hamgiin hetsuu ued ni tavan togrog ch belneer ogohgui haramlaad suugaa tor zasag geheer l bur gaihaad bhiin. Odoo bol irgeded belen mongo demgleg mayagaar olgoh heregtei baina. Ulsaas hol horio togtoosnii ulmaas olon hun agilgui bolj business uund dampuurch baina. Yagaad ene talaar dorvitoi arga hemjee avsangui ve! Agilguidliin tetgemj, belen mongo iim l ued hamgiin heregtei

    Хариулах
  • 37.172.209.178
    Өчигдөр

    Энэбиш хүн сайн үйлээсээ илүү муу зүйлийг цогцолоосон хүн дээ.Яг үнэндээ луйварчины нэг

    Хариулах
  • 66.181.189.124
    Өчигдөр

    Хороололд нэг хүний хөшөө байхаар нь асуусан чинь Хотын дарга байсан Энэбиш гэж хүний хөшөө гэнэ. Нийт хотын дарга байсан 30 -аад хүн бий, Тэдний хөшөөөг бас босгох хэрэгтэй %алаг үзээд яахав

    Хариулах
  • 66.181.183.234
    Өчигдөр

    Хөшөө босгох ажлыг санаачлан зохион байгууж байгаа хүнд нь маш их ашиг ирдэг юм гэнэлээ.

    Хариулах