Эрх мэдлийн төлөө аргаа барсан Х. Баттулгыг монголын төрд байтугай АН- д ч дахин бүү ойртуул

2021/03/23

Цэцийг тойрсон хоёр үйл явдал өчигдөр болсноос нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвшихийн тулд Үндсэн хуулийн Цэцээс худал мэдээ гаргуултал арчаагаа алдаж, аргаа барж байгааг батлав. Гуравхан хоногийн дараа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болж, Дээд шүүхийн сонгосон Цэцийн шинэ гишүүнийг УИХ-аар батлагдахаас урьтаж Ш.Цогтоо гишүүн Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвшүүлэх гэж сүүлчийн “сумаа” тавилаа. Дээд шүүхийн хурлаас өөрийнх нь орны хүнийг сонгосон мэдээлэлтэй зэрэгцээд Цэцийн гишүүн Ц.Нанзаддоржтой хуйвалдан Бага суудлын хуралдааны шийдвэр нэрээр тамгагүй албан бус бичиг үйлдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын нэр бүхий хүмүүс худал мэдээллийг хэвлэлүүдээр тараажээ. Х.Баттулга болон Ерөнхийлөгчийн Тамгын газрынхан тав алхаад баригдах ийм ойрын зайн улс төр хийсэн нь Ерөнхийлөгчийн эрх мэдлийн төлөө яаж эрээ цээрээ алдан, улайрч буйг нь харууллаа. Их шунасан хүнд эрх мэдэл бүү өг гэдэг. Тэр тусам нь дахин Ерөнхийлөгч болохын төлөө аргаа барж байгаа Х.Баттулгыг Монголын төрд байтугай АН-д ч ойртуулмааргүйг энэ үйл явдал харууллаа.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.108.216
    2021/03/26

    Ene su huuk 2 eneg heden tenegiig mongoor anaad hutsuulj ogoh yum aa

    Хариулах
  • 202.55.188.98
    2021/03/26

    Энэ Женко 1990 ээд оны дундуур 17 чингэлэг спиртийн тухай бичлэгийг Үндэсний телевизээс эрүүгийн этгээдээр хулгайлуулж шившиг мундараа хутгаж байсныг монголчууд мартаж орхих юм даа.Маргааш нь нөгөө спирт нь ус болоод хувирчихсан байсан. Мөн ч тэнэг хулгайч даа.

    Хариулах
  • 64.119.21.70
    2021/03/23

    Яахав дээ нэр дэвшиг л дээ. Сэлэм Хүүктэй шударгаар өрсөлд л дөө. АН хүнээ тодруулаагүй л байна. Баахан хүн нэр дэвшиж аль алиных нь саналыг хувааж магадгүй. Уг нь хонь жилтэй хүн гарч байж Монголын төр төвширнө гэж номын айлдварт байдаг гэнэ лээ.

    Хариулах
  • 111.199.59.230
    2021/03/23

    MASH IH DOROMJLOLIIN ESREG ZOGSOJ ARDCHILALIIG HAMGAALAHIIN TULUU TUUSHTAI ZOGSOJ BAIGAA ERUNHIILUGCHID BAYARLAJ BAINA. EH ORNOO HUDALDSAN BULEGLELUUD UNEHEER MONGOLIIG IDEJ DUUSAJ BAIGAA YUM BAINAA,ENE METIIN JIJIG SITE-d BUGD HUDALDAGDJEE. ORKUUDIIG HUDALDAJ AVAHAD AMARHAN L DAA, GEHDEE MONGOLD EH ORNOO HUDALDSAN HUCHNII ESREG ZOGSOH SEHEETNUUD EH OONCHID BAIGAA GEDEG OGT ERGELZEHGUI BAINAA, 40tn ALT UULAAR NI AVAAD YAVJ BAUGAA DEEREMCHID IIM ZERGIIN TENEG SITE METIIG KONDOMNII MUNGUUR L HUDALDAAD AVCHIHNA L DAA, GESEN MONGOL YALNA, BATTULGA YALNAA

    Хариулах
  • 202.9.46.182
    2021/03/23

    Баттулгын дахиж монголын төрд ойртуулж болохгүй гэдгийг түмэн олон ойлголоодоо өнгөрсөн хугацаанд.

    Хариулах