Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаараа коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай арга хэмжээ, Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хэрэгжилт болон Нийтийн мэдээллийн тухай, Хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөөний хүрээнд энэ сарын 22-ны байдлаар ажлын байрыг дэмжих зорилгоор 615 зээлдэгчид 41.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Ипотекийн зээлийн тухайд 1603 зээлдэгчид 121.4 тэрбум төгрөгийн зээлийг зургаан хувийн хүүтэй олгожээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна