УИХ-ын гишүүн Т.Доржхандтай ярилцлаа.
-ХҮН “Ерөнхийлөгчөө захиалъя” аян өрнүүлж эхэлсэн. Иргэд, сонгогчид ямар санал дэвшүүлж байна вэ?
-“Ерөнхийлөгчөө захиалъя” аянд 20 мянга орчим хүн цахимаар саналаа өгсөн. Зөвхөн Улаанбаатараас бус аймаг орон нутгаас, гадаадад байгаа иргэдээс ч тэр маш идэвхтэй саналаа өгч байна. 2017 онд бидэнд сонголт байхгүй байснаас болж 100 гаруй мянган цагаан сонгогчид гарч ирж байлаа. Энэ удаад сонголт гаргаж өгч байгаад талархлаа илэрхийлсэн маш их хандалт ирж байна.
Бид тодорхой хуулийн хязгаарлалтад байгаа. Тэр нь сонгуулийн жил буюу нэгдүгээр сарын 1-нээс хойш сонгуулийн сурталчилгаа хүртэлх хугацаанд ямар нэгэн эрэмбэ тогтоох, нэр дэвшигчээ зарлах боломжгүй гэх хуулийн хязгаарлалт юм. Бүр том хуулийн хязгаарлалт нь Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны хугацаа ердөө 14 хоног байгаа. Та бүхний мэдэж байгаачлан эрх баригч нам өөртөө зориулж дүрмээ зохиодог. Ерөнхийлөгч гэдэг бүх ард түмнийг илэрхийлэгч, эв нэгдлийг хангагч байх ёстой. Тэр утгаараа Ерөнхийлөгч орон нутгаар явж бүх иргэдтэйгээ уулзан мөрийн хөтөлбөрөө танилцуулж байж сонгогдох учиртай. Гэтэл тэр боломжийг нь хангахгүй байна. Хоёрхон долоо хоногт яаж 21 аймгаар орох юм бэ, боломжгүй биз дээ.
Дээрээс нь 2020 оны УИХ-ын сонгуулиар бодлогын мэтгэлцээн болоогүй. МАН-ынхан айж зугтаагаад намын даргынхаа ард орсоор байгаад 62 суудалтай болсон нь үнэн.Бид мэтгэлцээнд хичнээн дуудаад ч цухуйгаагүй хүмүүс шүү дээ. Одоо ч яг түүнийгээ л хийх гэж байна. Танигдсан нэрээ гаргаж ирж Ерөнхийлөгчид сойх нь.
Гэтэл мэргэшсэн, мэдлэг чадвартай, туршлагатай хүн нь танигдаагүй гэх сул талтай болчихож байна. 14 хоногт өөрийгөө таниулж чадахгүй, бодлогын мэтгэлцээн хийе гэхээр цаг байхгүй, амжихгүй гээд хийхгүй. Бид Ерөнхийлөгчид нэр дэвшинэ гээд байгаа Х.Баттулга, У.Хүрэлсүхтэй бодлогын мэтгэлцээн хиймээр байна. Энэнээс зугтах гэж л тийм зохицуулалт хийсэн. Тийм байхад яаж шударга сонгууль болох юм бэ.
-Уг нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг энэ мэт гажуудлыг засах болов уу гэх хүлээлт байсан. Гэтэл Засгийн газар нь хэдхэн сарын настай, Сонгуулийн тухай хуулиуд нь алдаа мадагтай хэвээр байх шиг.
-Яг үнэн. Ерөнхийлөгчийн сонгууль ямар болох вэ гэдгээс хамаарч Үндсэн хууль амьдралд хэрэгжиж байна уу үгүй юү гэдэгт маш том тест болно. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөө баталчихлаа, их сайхан том өөрчлөлт хийчихлээ гээд байгаа боловч түүнийгээ органик хуулиуддаа тусгаад, хэрэгжүүлэхгүй юм бол зүгээр шоу болно шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн маань яг ийм байдлаас хандмаар байгаа юм. Бид ч УИХ дээр ийм байр сууриас хандах болно. Тэгж байж шинэчлэл, өөрчлөлт хийсний ашиг шимийг нийтээрээ хүртэнэ.
-Та Ерөнхийлөгчийг Цэцийн шийдвэрт нөлөөлж байна гэж шүүмжилсэн. Угтаа бид Цэцийн дээр хөх тэнгэр байдаг гэлцдэг. Тийм байхад шийдвэрт нь нөлөөлөх боломжтой гэж үү?
-Маш тодорхой хэлэхэд, Цэц бол Үндсэн хуулийн асуудлыг, аливаа зөрчлийг арилгадаг, Үндсэн хуулийн шүүх. Цэцийг Үндсэн хуулийг улстөрчдөөс хамгаалах үүрэгтэй л гэж ойлгодог. Үндсэн хуульт ёсоо хамгаалж байна гэдэг төрөө хамгаалж байгаа хэрэг. Хуульт ёсоо хүндэтгэх юм бол хуулийн засаглалыг бий болгож бэхжүүлнэ гэсэн үг. Гэтэл эрх мэдэлтэй, хамгийн хүчтэй улстөрч гэж хэлж болох Монгол Улсын төрийн тэргүүн нь өөрөө хуульд нөлөөлдөг, хуульчдыг өрөөндөө дууддаг. Түүнийг нь Хууль зүйн сайд нь баталгаажуулаад байгаа. Өөрийнх нь асуудал Үндсэн хуулийн шүүх дээр яригдаж байхад Цагаан сарын үеэр хоёр ч удаа очиж нөлөөлсөн. Үндсэн хуулийн дээр Цэц, түүний дээр хөх тэнгэр байх ёстой, хэн нэгэн эрх мэдэлтэй албан тушаалтан байх ёсгүй байтал хоёр ч удаа очиж Цэцийнхээ даргыг зогсоож байгаад мэдээлэл өгч байгаа нь Цэцийн шийдвэрт нөлөөлж байна гэж харагдаж байгаа.
Иргэний хувиар Д.Үүрцайх хуульч бид хоёр Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль ярьж байсны дараа ийнхүү хандсан юм. Аравдугаар сарын 20-ны үед тус хууль яригдсан. Тухайн үед би УИХ дээр Үндсэн хууль батлагдчихлаа, Үндсэн хуулийн үг, өгүүлбэрийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа тусгаж өгсөнгүй, аливаа хууль Үндсэн хуулийн тайлбар байдаг гэж хэлж байсан. Гэтэл эрх баригчид бид хуулийг тайлбарлахгүй гээд бөөрөнхийлөөд л байсан. Улмаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль Төрийн мэдээлэл сэтгүүл дээр хэвлэгдсэнээр хүчин төгөлдөр болсон. Бид тус сэтгүүл хэвлэгдэж гарахыг хүлээж байгаад яг гарсных нь маргааш Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Товчхондоо, сонгууль бүрийн өмнө та бүхэн дүрмээ зохиогоод, өөрсдөдөө зориулж дүрэм хийгээд байна. Иргэд ч ойлгохгүй энэ дүрмийг чинь би ч бас ойлгохгүй байна. Сонгууль дөхмөгц янз бүрийн үндэслэл гаргаж ирж бужигнуулахаасаа өмнө яг одоо энэ асуудлаа тодорхой болгооч ээ л гэсэн юм. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийг зургаан жилээр нэг удаа сонгоно гэж тодорхой заасан байгаа. Энэ нь өмнөх болон одоогийн Ерөнхийлөгч дахин дэвших ямар ч боломжгүй заалт юм. Үүнийгээ л Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульдаа тусгаач ээ гэсэн.Энэ асуудлыг аль болох эрт нэг тийшээ тодорхой болгоод тусгачих юм бол одоогийн болон өмнөх Ерөнхийлөгч нь нэр дэвших эсэх, бусад нам эвслүүдээс нэр дэвшигчид нь ямар дүрэмтэй байх юм гэдэг нь тодорхой болно. Хамгийн гол нь сонголтоо хийх гэж байгаа иргэд маань бүрэн ойлголттой болох хэрэгтэй шүү дээ. Ердөө л энэ. Тийм агуулгаар, Үндсэн хуулийнхаа үзэл санааг хамгаалах зорилгоор Цэцэд хандсан. Харамсалтай нь одоог хүртэл шийдэгдээгүй байна.
-Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ- ын нөхөн сонгуультай холбоотой гарсан 40 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулахаар ярьж байна. Сонгууль дөхсөн энэ үед уг тогтоолын төслийг дахин хөндөж байгаа нь хууль зөрчихгүй юү?
-Хуулийн зохицуулалт нь ямар байх ёстой вэ гэдгийг судлаагүй байна. Гэхдээ цаг тулсан үед өөрсдөдөө тохируулаад санал оруулж ирж байгааг би буруу гэж үзэж, дэмжээгүй. Сумъяабазар гэж хүн УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөхдөө Хотын дарга болно гэж чөлөөлөгдсөн. Би тэр үед “Та Сонгинохайрхан дүүргийн сонгогчдынхоо өмнөөс тангараг өргөөд ажиллах ёстой хүн. Гэтэл дарга болно гээд явж байгаа нь хэр зүйтэй юм бэ. Энэ чинь буруу жишиг тогтоож байгаа юм биш үү” гэж тодорхой асуусан ч өөрөө хариулаагүй. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга өмнөөс нь “Бид боловсон хүчний их өргөн нөөцтэй нам. Тиймдээ ч боловсон хүчнээ бодлогын хүрээнд тодорхойлж байна” гэж маш тодорхой хариулсан. Үүнтэй холбоотойгоор сонгуулийн зардлын асуудал гарч ирсэн.
-Та тэр үед нөхөн сонгуулийн зардлыг Сумъяабазар гаргах хэрэгтэй гэж хэлж байсан байх аа.
-Тийм. “Эрх барьж байгаа МАН-ын хүний нөөцийн бодлогын хүрээнд энэ хүнийг Хотын даргаар томилсон гэж та бүхэн тодорхой хэлсэн. Тийм бол МАН нөхөн сонгуулийнхаа зардлыг төл, үүнд татвар төлөгдчийн мөнгийг зарцуулах нь буруу” гэх байр суурийг илэрхийлсэн. Харин тэд ийм зохицуулалт байхгүй гэж асуудлаас зугтсан. МАН нь санхүүжүүлэхгүй юм бол Сумъяабазар өөрөө санхүүжүүл гэдгийг хэлсэн. Та бүхэн санаж байгаа бол Хотын дарга өөрийнхөө өрөөний үүдэнд халдваргүйжүүлэлтийн хаалга тавьчихсан байсан. Өөрийнхөө мөнгөөр авч тавьснаа ч хэлсэн байсан. Мөнгө төгрөгтэй ийм боломжтой байгаа юм бол намынхаа шийдэхгүй гээд байгаа асуудлыг өөрөө шийдвэрлэ гэсэн л шаардлага тавьсан. Тийм зохицуулалт алга аа л гээд байсан.
Гэтэл өнөөдөр сонгууль болохоос хоёр, гуравхан сарын өмнө дахиад зохицуулалт оруулж ирж байгаа нь буруу байна. Нөхөн сонгуулийг, Ерөнхийлөгчийн сонгуультай нийлүүлж хийж байгаа ганц үндэслэл нь зардлаа бууруулах. Тус тусдаа хийх юм бол тэрбум төгрөгийн, нийлүүлээд хийвэл 100-300 сая төгрөгийн зардал гарах нь гэсэн тайлбарыг өгч байсан. Энэ үндэслэлийн дагуу Ерөнхийлөгчийн сонгуулийг нөхөн сонгуультай хамт хийх шийдвэр УИХ-аар дэмжигдсэн юм. Тийм байхад энэ асуудал буцаад л орж ирлээ. УИХ тоглоомын байгууллага юм уу. Ер нь нэг нам ингэж шийдвэрээ гаргаад байх нь хэр зөв юм бэ. Үнэхээр шийдвэрээ гаргаад явж байгаа юм бол хариуцлагаа хүлээ, санхүүжилтээ гарга. Цар тахлаас болж эдийн засаг хүндрэлтэй байгаа үед нөхөн сонгуулийн мөнгийг татвар төлөгчдийн мөнгөнөөс биш, нам нь өөрөө эсвэл тухайн хүн нь гаргах хэрэгтэй.
Түүнчлэн тэр хүн Нийслэлийн онцгой байдлын дарга гэсэн албан тушаалтай. НОК-ын даргын эргэж буцсан буруутай олон шийдвэр гарсан. Үр дүнд нь Засгийн газар огцорчихсон. Өнөөдөр "Нэг хаалга-Нэг шинжилгээ" гэх арга хэмжээг хэрэгжүүлсэн. Гэтэл хаалгаар нь, орцоор нь, байшингаар нь биш бүхэл бүтэн хороогоор нь хөл хорьчихож байна. Ингэж нийгэмд бухимдал үүсгээд байна. УИХ дээр хуулиа хэлэлцээд явж байх ёстой хүн тэр нийслэл дээр очиж самраад, НОК дээр буруу шийдвэр гаргаад яваад байгаагийн золиос нь нийслэлийн иргэд болоод байна. МАН-д боловсон хүчний бодлого байж болно ,гэхдээ боловсон хүчин муутай юм байна гэсэн дүгнэлтэд хүрч байгаа.
-Нөгөөтэйгүүр ХҮН- ыг МАН- ын гар хөл болчихсон гэж хэлээд байгаа шүү дээ. Магадгүй Цэцэд хандсантай холбоотойгоор энэ хардлага улам нэмэгдсэн болов уу?
-Ерөнхийлөгч нэр дэвших үү, үгүй юү, Үндсэн хуулиа хамгаалъя гэж хандсан нь одооных бус оны өмнөх асуудал юм. Гэтэл Ерөнхийлөгчийн пиарын баг, шулуухан хэлэхэд троллууд барьж идэх гэж байна. ХҮН бол МАН-ын нам, тэднийг төлөөллөө гэж хэлж байна. Х.Баттулгыг нэр дэвших үү үгүй юү гэхээр МАН-тай наадаг. Сонгуулийн үеэр Ц.Элбэгдоржтой ч наадаг, бүр тэрнээс өмнө Х.Баттулгатай өөртэй нь ч нааж байсан. Энэ бол улс төрд байдаг л зүйл. Үүнд эмзэглээд байх зүйл байхгүй. Харин Х.Баттулга нь байна уу, У.Хүрэлсүх нь байна уу хамаагүй, бид маш тодорхой дүрмээр сонгуулиа хийж сурвал энэ нь ардчилалд оруулж буй том хувь нэмэр юм.
ХҮН, Зөв хүн электорат эвсэл бол МАН, АН-ын хүүхэлдэй биш ээ. Бид тэдэнтэй бодлогоор өрсөлдөх юм бол ямар ч байсан илүүг хийж чадна. Улс орныг илүү хөгжүүлж чадна гэдэг итгэл үнэмшил байна. Тэгж бодохгүй байгаа бол бидэнтэй мэтгэлц л дээ. Томоороо гайхуулаад, түрий барина. Эрүүлээр өрсөлдье гэсэн нэгнийгээ бие биетэйгээ наана. Тэрэнд нь ард түмэн итгэнэ ч гэж юу байх вэ. Бид үүнийг өөрчилнө. Цаг хугацаа бүхнийг харуулах байлгүй дээ.
Эх сурвалж: Өдрийн сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.25.212
энэ нэг Зөгий шиг Нөхөр энд тэнд очоод хэрэгтэй хэрэггүй юм яриад л Дүнгэнээд явах юм хийж Бүтээж гийгүүлсэн юм байхгүй нэг л их Гоё юм ярьсан Нөхөр тэгээд бас Залуу хүн байж Үзэл бодол доо тууштай байж чадахгүй бас Урвагч нэр авчихсан гэж байгаа дараагийн Сонгуулиар манай Хан-Уулаас гарна гэвэл Гонж Тойрогтоо лав Нүдэнд үзэгдэхээр юм юу ч л хийгээгүй
Хариулах139.5.219.150
Тэр мэтгэлцээн тун зөв юм
Хариулах202.9.46.83
Энэ худлаа попрогч ,УВС, Доржханд бол МАН ын бууны нохой. Цаана нь Хүрэлбаатар, Нямдорж гэх мэт ах нар нь байгаа.
Хариулах203.91.115.54
Dorjkhandaa chi tiem shudraga yos yariad haragdah geed baih shig bna,tegwel yagaad su batboldin talaar ymar ch ug dugardgui jum be?????
Хариулах192.82.86.88
Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвшихээс үл хамааралтайгаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зүйл заалтаа Үндсэн хуулиндаа нийцүүлэн хуулийг тайлбарлах эрх бүхий субъект нь зөв тайлбарлаад л асуудлыг шийдэх хэрэгтэй.Хуулийг хууль эрх зүйн өндөр боловсролтой, мэдлэгтэй нь ч тэр, мэддэггүй нь ч тэр өөрсдийн харах өнцгөөр хүн, хүний санаагаар тайлбарлана гэвэл яаж ч гуйвуулж, мушгиж болдог бололтой.ҮХЦэц тайлбарлах ёстой юу, хуулийг баталсан УИХ тайлбарлах ёстой юу, хууль зүйн ухааны эрдэмтэн докторууд тайлбарлах ёстой юу. бүх хуульчид өөр өөрийнхөөрөө тайлбарлах ёстой юу. Хэн энэ маргааныг эцэслэж эцсийн хариултыг өгөх ёстой болж байнаа
Хариулах202.9.40.218
Эгзэгтэй хэцүү үед ард түмнээ хаяж явсан хүнд дахиж итгэхгүй ээ.
Хариулах192.82.74.178
Энэ Доржханд худлаа эр.Хүүкийн халасны хүн л гэх юм билээ.
103.229.121.184
Battulga ernhiegchiig bodlogiin asuudal yrij baih iig uzeegyi
Хариулах103.229.122.186
Ард түмэндээ үзэл бодлоо илэрхийлж танигдан сонгуулийн мэтгэлцээнд орох нь ардчилсан улсын улс төрчдийн нэг гол шалгуур бишүү. Манай улс төрчид тийм аймтгай юмуу
Хариулах1.242.213.191
Монгол улсаа цөлмөөд байгаа хулгайчуудыг илрүүлээд байна ядаж дэм өгөөч Дорж хандаа битгий дарга болох гэж үхэн хатан зүтгээд бай Мөнхцэцэг гэж бас цүнх баригчтай нийлчихсэн болилдоо
Хариулах183.177.99.229
Бодлого ярьвал ч Хүк нэг их илүүрхээд бх юм бхгүй дээ. Поп амлалтууд л зоригтой хэлж чадах бх. Та л асуулт хариултыг нь бэлдэж өгөхгүй юм бол. МАН-ын охин нам гэдгээ нотлоод бгаа юм уу хаашаа юм.
Хариулах202.9.46.218
Яг үнэн.Илүү гарах юм харин ч нэг байхгүй дээ.
124.158.96.125
МАН болон АН үнэхээр эрүүл бус нам юмаа. Намын дарга Хүрэлсүх Туваан нар нь тэнэгтэж өгөх юм. Хүрэлсүх өөрийн найздаа: ЕС миний өрөө хүйтэн байгаа биз,.... эдийн засаг муу байна, би цахилгаанаа хэмнээд дулаалгаа салгачихсан, тэгээд даараад сууж байна гэж тэнэгтэж билээ........ Надаас холд та нар,...... ард түмэн намайг хамгаална ..... нтр гэж ёстой мал гэдгээ Хүүк харуулдаг. Ийм тэнэг ерөнхийлөгч бидэнд хэрэггүй ээ. Жэнко нь бас адилхан тэнэгтэнэ. Бүр сүүлдээ Жэнко төмөр замыг гацаасан гэж Ээбээг гүтгэдэг гэсэн. Одоо монголыг ХҮН -ын залуус аврах байх гэж найдаж байна. Битгий алдаа гаргаарай.
Хариулах103.212.118.193
Шинэ үеийн улс төрч шиг гарч ирээд ах нараас ялгаагүй гэдгээ харуулсаар л байна даа. Сөрөг хүчин яаж ажиллаж болдог вэ гэж үлгэрлэ. Хямдхан улс төр битгий хийгээд бай.
Хариулах111.199.59.230
hurelsuh bol yu ch hiigeegui hiij baigaagui uzel surtal POP bolson hogiin hulgaich sh tee, svg batboldiin haltar gulug, bangladesh
Хариулах108.162.147.59
Телевизээр нэр дэвшсэн хүмүүс мэтгэлцэг. Айл болгон телевизортой. Өөр сурталчилгаагаар яах юм бэ? Нэг хөтөлбөр танилцуулга ганц хуудас юм тараагаад урьд нь сонгууль явдаг байсан юм.
Хариулах103.57.94.45
Наад хоёр чинь мэтгэлцээн хийхээс айна. Яагаад гэвэл Баттулга, Хүрэлсүх хоёр мэтгэлцэх мэдлэггүй болохоор өөрсдлөөсөө ичээд байдаг юм. Өмнөх сонгуулиар Баттулга, Мие Энхболд хоёр бас л мэтгэлцээнээс зугтсан. Мэдлэгтэй боловсролтой хүмүүс бол харин ч ард түмэнд өөрсдийн чадлаа харуулъя, ардчилсан орнуудад ерөнхийлөгч ингэж мэдлэгээрээ мэтгэлцэж өрсөлддөг, чадлаа харуулъя гэх байх.Манай улс төрчид мөнгөний шуналаас өөр юмгүй болохоор боловсролгүй, мэдлэггүй. Тэд дарангуйлагч нар шиг луйвар, дарамт, хулгайгаар албан тушаалд очих хүсэлтэй.
Хариулах5.188.93.136
Hivsen deer yun nodon chiher gegcheer
Хариулах202.131.243.186
хүрэлсүх шил худлаа ярьж сүржгэнэсэн огцрохгүй юман дээр огцорсон хариуцлагатай биш ерөнхийлөгч монгол улсад хэрэг байхгүй
Хариулах