Г.Батхүү амиа алдсан хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ

С.Гандэлгэр
2021/03/24

Хоёр жилийн өмнө Төрийн ордонд УИХ-ын гишүүн асан Г.Батхүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан. 

Уг хэргийг Нийслэлийн цагдаагийн газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс маш нууцын зэрэглэлтэйгээр гүнзгийрүүлэн шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Сүүлийн өдрүүдэд Г.Батхүү амиа алдсан хэргийг хаах саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн гэх мэдээлэл гарсан.

УИХ-ын дэд дарга С.Одонтуяа тэргүүтэй гишүүд өнгөрсөн Даваа гарагт, Г.Батхүү амь насаа алдсан хэргийн талаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр С.Одонтуяа “Г.Батхүү агсныг амиа алдахад нөлөөлсөн,  амиа алдахад хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй” гэх шалтгаанаар хэргийг хаах саналаа НПГ-т гаргасан гэх мэдээ гарах боллоо. Энэ хэргийг ингэж учир битүүлгээр хаахыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хэдхэн хоногийн өмнө Г.Батхүү агсны гэр бүлийнхэнд хэрэгтэй холбоотой 13 секундын бичлэг өгсөн залуу нас барсан тухай мэдээлэл гарсан. Үүнийг үгүйсгэсэн, эсхүл нотолсон мэдээлэл одоогоор алга. Өнөөдөр Монгол Улсад хууль хяналтын байгууллагынхан ажлаа хийж чадаж байгаа эсэх нь эргэлзээ төрүүлж байна” гэж хэлсэн юм.

Тэгвэл Прокурорын байгууллага хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан гэх мэдээллийг эх сурвалжаас өглөө.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.139
    2021/03/24

    Хүний алтан амиар шоудах нь дэндлээ Хууль хяналтын байгууллага шудрага ажиллахгүйн гайгаар ар гэрийнхнийг нь эмзэглүүлэн байж улс төржүүлэх нь хэтэрлээ Хууль гууль болгосон нь эрхэм Элбэгдорж шүү дээ Ардчилагч 2 байтугай хүмүүс амиа алдсан хэргүүд авилгал албан тушаал цол нэмснээр замхардаг

    Хариулах
  • 103.229.121.184
    2021/03/24

    Hiirhii hunii uhleer hurtel uls tur hiigeed baihiin yasiig ne undulzuuleed hereggyi bh daa Saihan hun baisan shuu

    Хариулах