УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хууль зүйн туслалцааны тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар төслийг танилцуулахдаа "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт Хууль зүйн туслалцааны тухай хуулийг баталж хүүхэд болон хүүхдийн тэтгэмж тогтоолгох, газар өмчлөх эрх нь хөндөгдсөн төлбөрийн чадваргүй иргэнд хууль зүйн туслалцаа үзүүлэхээр заасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж бу хуулиар төлбөрийн чадваргүй иргэдэд төрөөс өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг. Энэ хүрээ хязгаарыг улам тэлэх шаардлагатай гэж үзлээ. Зөвхөн төлбөрийн чадваргүй иргэдэд өмгөөллийн үйчилгээ үнэ төлбөргүй үзүүлэх бус насанд хүрээгүй хүүхдэд үнэ төлбөргүй өмгөөллийн үйлчилгээ үзүүлдэг болно" гэлээ.
Төрийн өмнөөс үнэ төлбөргүй үйлччилгээ үзүүлдэг өмгөөлөгч улсын хэмжээнд 70 гаруй байгаа ажээ. Хууль зүйн туслалцааны тухай хуулийг баталснаар эдгээр өмгөөлөгч нарын тоог нэмэх юм байна. Мөн цалин урамшууллыг нь ч шинэчлэн тогтоох шаардлагатай гэж үзжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна