ЕТГ-ын дарга Ө.Шижир болон Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Болд, Я.Санжмятав, С.Ламбаа нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЕТГ-ын дарга Ө.Шижир “Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн албан бичгийн дагуу Ерөнхийлөгч ҮХЦ дээр очиж байр сууриа илэрхийлсэн. Энэ нь ҮХЦ-д нөлөөлөх гэсэн үйл ажиллагаа биш. Гэтэл харамсалтай нь үүнийг илтэд зохион байгуулалттайгаар мушгин гуйвуулж байна. Ерөнхийлөгчийн сонгууль хуулийн дагуу явагдана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг улс төрийн зорилгоор тайлбарлах, мушгин гуйвуулах явдлууд зохион байгуулалттайгаар үргэлжилж байна. Өнгөрөгч баасан гарагт болсон Үндсэн хуулийн цэцийн бага суудлын хуралдаанаар гарсан шийдвэрийг мөн улстөржүүлэх, олон нийтийг төөрөгдүүлэхэд ашиглаж байна. Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн н.Цогтоог яаралтай чөлөөлөх асуудлыг хэлэлцэж байгаа нь хууль зөрчсөн асуудал” гэв.
Эх сурвалж:www.polit.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.186
Аль хэдийн хугацаа нь дууссан сүг царайлсан өвгөнийг чөлөөлөхгүй тэгээд яах юм , ЕТГ үүрэгт ажилаа л хий боловсролгүй Ерөнхийлөгчдөө олигтойхон зөвлөчихгүй байж бусдын ажилд хошуу дүрж тэнэгтээд бай
Хариулах64.119.23.84
Тэр Цогтыг чөлөөлөх чөлөөлөхгүй асуудал нь ЕТГ-т ямар хамаа байх уу
Хариулах