УЕП: Хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 86 хэргийг шалгана

С.Гандэлгэр
2021/03/24

Улсын ерөнхий прокурорын тушаалаар хуулийн байгууллагын ажилтнуудын холбогдсон олны анхаарал татсан хэргүүдийг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан.

Тэгвэл хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон хэргүүдийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх ажлын хэсгээс хуулийн байгууллагын ажилтнууд холбогдсон 86 хэргийг хянаж байна. 

Дээрх хэргүүдтэй холбоотой Улсын ерөнхий прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах албанд 11 гомдол, хүсэлт ирүүлснийг хүлээн авч, 10 иргэнтэй биечлэн уулзаж, санал хүсэлтийг нь авч ажиллаж байгаа юм байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна