ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт, ҮАБЗ-ийн ахлах референт Г.Галбадрах, ҮАБЗ-ийн референт Б.Галданжамц нар 2021 оны хоёрдугаар сарын 12-ны өдөр 0536 УНҮ улсын дугаар бүхий “Landcruiser-200” автомашинтай Алтанбулагийн боомтоор ОХУ руу нэвтэрсэн.
Тэд ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд, БХЯ-ны албан тушаалтнууд, ОХУ-ын газрын тосны хамгийн том компани болох “Роснефть”, Монгол, Оросын хамтарсан УБТЗ ХНН-ийн төлөөлөлтэй уулзсан.
Референт Г.Галбадрах, Б.Галданжамц нар унаж гарсан 0536 УНҮ улсын дугаар бүхий автомашинтайгаа 2021 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын хилээр орж иржээ. Харин Ж.Бямбацогт нь үлдэж, Москва хот руу явсан талаарх мэдээлэл хэвлэлүүдэд нийтлэгдсэн.
Энэ асуудлаар ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүх 2021 оны гуравдугаар сарын 9-нд хэвлэлийн бага хурал зарлаж тайлбар хийв. Тэрээр “...Манай албан хаагчид томилолтоор ажилласан уу, ажилласан. Онгоц нисэхгүй байгаа учраас машинаар явсан. Үндэсний аюулгүй байдлын ажлын албаны үйл ажиллагаа бол далд хэлбэрээр явагддаг. Ямар нэгэн PR, сурталчилгаа хийдэггүй. Манай ажлын албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр ОХУ-ын Улаан-Үд хүртэл машинаар яваад буцаж ирсэн” гэж ярьсан юм.
Түүний “Манай ажлын албаны албан хаагчид албаны тусгай үүрэг биелүүлэхээр...” гэсэн үг нь хойд хөршийнхний холбогдох байгууллагуудын анхаарлыг татсан бололтой.
Учир нь дэлхийн дүрмээр манай улс Орос, Хятад хоёр хөрш улсдаа ийм үг хэрэглэсэн үйл ажиллагаа явуулах хориотой юм байна. Ийм хэмжээний хөрш улсуудын түншлэлийн түвшинд хэрэгждэг дүрэм гэсэн үг.
Тиймээс ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга А.Гансүхийн дээрх мэдэгдэлтэй холбоотойгоор шинжээч Ж.Бямбацогт ОХУ-д тун хүнд байдалд орчихоод байгаа тухай мэдээлэл бидэнд ирж байна.
Дашрамд дурдахад ОХУ-д “түгжигдчихээд” байгаа ҮАБЗ-ийн шинжээч Ж.Бямбацогт урьд нь А.Гансүхийг Зам, тээврийн сайд байхад зөвлөхөөр нь ажиллаж байсан. Түүнийг 2016 оны арваннэгдүгээр сарын эхээр “Төмөр замын хэрэг”-ийн улмаас нэр бүхий хүмүүсийн хамт хууль хяналтын байгууллагынхан баривчилж байсан юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.185.186
өөдөө хаясан чулуу өөриин толгой дээр Ха ха ха!
Хариулах150.129.143.222
энэ бямбацогт гэдэг залуу чбуруу тийш нь явчихлаа шүү,одоо тэгээд яах л болдоо,өрөвдөөд байх юм даа
Хариулах202.126.88.130
Нөгөө л төмөр замын холбоотнууд ҮАЗ- шургацан юм шив дээ.
Хариулах103.57.94.226
Ээ хөөрхий тэр Бямбацогтийгоо барьцаанд тавьчихсан юм уу? юуных нь хүнд байдал вэ? коньяк виски шимээд орос хүүхнүүдээр мөхөөлдсөө долоолгоод жаргаж байгаа бус уу? юу ч мэдэхгүй хий хоосон хар хороор нэгнээ бүү гүтгэж бай энэ саарал толгойт Гансүх их муу хулгайч хорчин пацаан юм даа пэд пэд үсрээд гагнуур авахгүй газраараа ханзарч байж Е г буухаар ямар нэгэн ял тулгуулаад нэг худагт жинхэнэ лалар хандын нэрмэл болох вий бушуухан бүх булхайгаа хэлчихээд нэг газар бүгчихээч би чамд тэгж зөвлөе
Хариулах192.82.74.169
Манай ажилтан ОХУд тусгай үүрэг гүйцэтгэхээр явсан гэж А.Гансүх КГБ д мэдээлсэн юм байна ийм хүнийг ТЕГ эх орноосоо уравсан гэж үзэх үү яах бол
Хариулах203.91.116.147
Энэ шулга луйварчинг шоронд хий
Хариулах