УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн чуулганаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.
- Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /анхны хэлэлцүүлэг/;
- Хууль зүйн туслалцааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
- Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг томилох, чөлөөлөх тухай асуудал;
- Дэлхийн шуудан холбооны дүрмийн 10 дугаар нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/;
- Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл /УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нарын 21 гишүүн өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
- Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.
- Дэд хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай асуудал.
Сэтгэгдэл бичигдээгүй байна