УОК-ийн хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ

2021/03/26

Монгол Улсад коронавирусийн халдварт цар тахлын тохиолдол сүүлийн өдрүүдэд 200-аас дээш тоогоор нэмэгдэж байна. Харин өнөөдөр улсын хэмжээнд 437 тохиолдол батлагдсан нь халдварын тохиолдол анх бүртгэгдсэнээс хойших хамшгийн өндөр үзүүлэлт боллоо.

Энэхүү нөхцөл байдлын улмаар УОК өнөөдөр 14:00 цагаас хуралдахаар болсон ч тус хуралдаан тодорхойгүй хугацаагаар хойшилжээ. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр хэвлэлийнхэнд ярилцлага өгсөн үеэр "Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийлслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно" гэж хэлсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна