Х.Баттулга нь өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн зөрчсөн тул огцруулах нөхцөл аль хэдийнээ бүрдсэн байсан.
АН-ын дарга С.Эрдэнэ 3 дугаар сарын 26-ны мэдэгдэлдээ Х.Баттулга нь Үндсэн хуулийг уландаа гишгэж байгааг улам бататгаж, огцруулах нэмэлт үндэслэлийг дурьдлаа. Үндсэн хуулийн 35.2. заалтад “Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл” УИХ түүнийг огцруулна гэсэн байдаг.
Тангаргаасаа няцсан нь… Х.Баттулга нь Ерөнхийлөгч болохдоо Үндсэн хуулийн 32.2-т заасны дагуу өргөсөн тангарагтаа “ард түмнийхээ эрх чөлөө”-г “эрхэмлэн хамгаална” гэж андгайлсан байдаг. Ард түмэн гэдэг нь нэг хүнийг ч, нийт монголчуудыг ч хэлж байгаа. Нэг хүний эрх чөлөөнд халдвал ард түмний эрх чөлөөг хамгаалах тангаргаасаа няцаж байна гэсэн үг.
Баримт: Өргөдөл өгөхийг өөрийн Тамгын газрын дарга байсан хүнээр хэлүүлээд, хэрэг хаасан тухай шийдвэрийг өөрийн шадар туслахаараа гардуулаад, уулз, намын даргаар тэрийг томил гэх мэт үүргийг нь дагахгүй болохоор АН-ын хүмүүсээр сануулж байгаад хэргийг нь сэргээнэ гэдэг С.Эрдэнийн эрх чөлөөнд Ерөнхийлөгч Х.Баттулга халдсаныг баримтаар нотолж байна.
Үндсэн хууль зөрчсөн нь… Үндсэн хуулийн 16.13 заалтад Монгол Улсын иргэн “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй” гэсэн байдаг. Халдашгүй чөлөөтэй байх эрхийн салшгүй нэг заалт нь хэнийг ч “журмаас гадуур дур мэдэн… мөрдөн мөшгихийг хориглоно” гэсэн байгаа. Өөрөөр хэлбэл журмаас гадуур дур мэдэн хэрэг үүсгэж, хаасан нь Үндсэн хууль зөрчсөн явдал юм.
Баримт: Прокурорын байгууллагад хэрэг хаах тухай хүсэлтийг журам зөрчиж өгүүлэхийг өөрийн Тамгын газрын дарга байсан хүнээр хэлүүлж өгүүлсэн. Өөрийн шадар туслахаараа дамжуулан хэрэг хаасан тухай мэдэгдлийг хүргүүлсэн. АН-ын тодорхой үнээр сануулан байж хэргийг сэргээсэн нь журмаас гадуур дур мэдэн С.Эрдэнийг мөрдөн мөшигсөн гэдгийг баримттайгаар нотлож байна.
Бүрэн эрхээ зөрсөн нь… Үндсэн хуулийн 33.1-р заалтад Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг маш тодорхой заасан байгаа. Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийг Ерөнхийлөгч зөрчиж болохгүй. Тэгвэл огцрох ёстой. Тэр тусмаа Ерөнхийлөгч бүрэн эрхт нь байхгүй эрхийг эдлэх юм бол шууд огцруулах үндэслэл болох учиртай.
Баримт… Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхүүдийн дотор хэрэг үүсгэж хаах, тэр тусмаа хэрэг хаасан тухай прокурорын шийдвэрийг гаргуулж, түүнийг гардаж аваад нөгөө хүнд нь өгч болно гэсэн заалт байхгүй.
Эцэст нь… Үндсэн хуулийн 32.2 дагуу “Ерөнхийлөгчийн үүргийг шударгаар биелүүлэхээ батлан тангараглая” гэж Ерөнхийлөгч тангараг өргөдөг. Өөрөөр хэлбэл үүргээ биелүүлэхдээ шударга бус байвал огцрох ёстой гэсэн үг.
Хууль зөрчих нь өөрөө шударга бус байгаагийн хамгийн тод илэрхийлэл. “Прокурорын тухай” хуулийн 7.2-р заалтад “Прокурорын шийдвэр гаргах, үйл ажиллагаа явуулахад нь хөндлөнгөөс оролцох, нөлөөлөх, хууль бус шийдвэр гаргуулахаар дарамт шахалт үзүүлэхийг хориглоно.” гэсэн байдаг. Тэр байтугай “албан тушаалтан… нөлөөлөх, хөндлөнгөөс оролцохыг хориглоно.” гэж тус хуулийн 7.3-р заалтад маш тодорхой заасан байна.
Х.Баттулга нь хамгийн наад зах нь прокурорын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон нь баримтаар нотлогдож байна. Түүний Тамгын газрын дарга байсан хүн нь өргөдлийг нь өгүүлж, бичиг хэргээр биш Нийслэлийн прокурорын туслахаар авахуулж, шадар туслах нь шийдвэрийг нь гардаж өгсөн нь үүний нотолгоо. Цаашилбал шийдвэр гаргахад оролцсон, нөлөөлсөн, бүр дарамт шахалт үзүүлсэн гэдэг нь ч энэ үйлдлээс нь тодорхой байна.
Х.Баттулга нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг нь тодорхой байна. Өргөсөн тангаргаа зөрчсөн гэдэг нь тодорхой байна. Бүрэн эрхээ зөрчсөн гэдэг нь тодорхой байна.
Үүнийг тогдоодог газар нь Үндсэн хуулийн цэц. Үндсэн хуулийн 66.2.4-р заалтын дагуу Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг хэлэлцэх учиртай. Хэлэлцэхдээ “иргэдийн өргөдөл, мэдээллийн дагуу” бас “өөрийн санаачилгаар” мөн “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын хүсэлтээр хянан шийдвэрлэнэ.” гэсэн байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгч нь Үндсэн хуулиа зөрчсөн гэдэг нь тодорхой байсаар байтал Үндсэн хуулийн цэцэд Х.Баттулгыг өгөх шударга нэг ч иргэн Монгол Улсад байхгүй гэж үү?
Эсвэл хүсэлт гаргах асуудлыг УИХ-д санаачилдаг нэг ч шударга гишүүн алга гэж үү?
Ерөнхийлөгч өөрөө хүсэлт гаргахгүй нь тодорхой. Ерөнхий сайд Ковидтай тэмцээд завгүй байх. Гэтэл шударга үнэний төлөө байх учиртай Улсын дээд шүүх нь хаана байна? Ерөнхий прокурор хаана байна? Энэ хүмүүс Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргаж болдоггүй юм уу?
Ер нь Монгол Улсад Х.Баттулгад үйлчлэх хууль гэж байдаг уу? Эсвэл энэ хүн бүгдийг нь айлгаад дарамтлаад жинхэнээсээ дарангуйлагч болоо юу?
Хуульч Б.Дөлгөөн
Эх сурвалж: updown.mn
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
64.119.23.28
Ogtsroxgui l enemuu
Хариулах192.82.89.44
ерөнхийлөгч өөрөө л мэхэнд унаад байх юмаа төрийн ажлыг хувийн компани шиг үзээд байдаг юм уу хаашаа юм вэ
Хариулах202.179.24.51
Хуульч Дөлгөөн маш зөв бичжээ. Монгол Улсын шударга иргэний нэг нь та өөрөө биш юм байна тэ? Таны бичсэн зүйлийн агуулгаас үзэхэд та өөрөө Үндсэн хуулийн цэцэд хандах бодолгүй байгаа бололтой. Уг нь ийм зүйл бичсэн хүн (хуульч гээдг байгаанмаа бас) өөрөө хамгийн түрүүнд цэцэд хандах ёстой баймаар юм. Тэгтэл та өөр хэн нэгнийг хайгаад, бусад этгээдийг гомдол гаргахгүй байна гээд байгаа тань та өөрийгөө шударга хүн биш гээд хэлчихсэн байна шдээ. Та өөрөө шударга биш учраас таны бичсэн зүйл ч худлаа бололтой...
Хариулах150.129.143.13
яг ийм бодол төрж байлаа.
122.201.31.20
Эрдэнээ ийм ноцтой юмыг худлаа ярихгүй дээ!
Хариулах202.126.88.195
Тэгээд энэ гэмт хэрэгтэнээ хурдан зайлуулаачээ !!!
Хариулах202.55.188.35
17 chingeleg spirtiin hereg, tumur zamin hereg geed zuunduu heregt holbogdson gemt heregten erunkhiilugch Battulgig hugtsaanaasn umnu ogtsuuruulj hariutslaga tootsoeoo
Хариулах202.126.90.45
Hogiin erunhiilugchtei uls hezee ch uudluhguiee zailval taarna
Хариулах202.55.188.93
Uneheer butehguu hun umaa manai erunhiilugch
Хариулах202.55.188.109
С.ЭРДЭНЭ ТА ҮНЭН ЯРЬЖ БАЙГАА БОЛ НААД ГОМДОЛОО ЗОХИХ ШАТНЫ ХУУЛТ ХҮНИЙ БОЛОН ЦНЦЭД ХАНДААЧ БАТЛАЖ НОТЛОЛДОО ЕРѲНХИЙЛѲГЧИЙГ ГҮТГЭСЭН БОЛ ХАРИУЦЛАГАА ХҮЛЭЭ