Х.Баттулга О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр АН-ын даргын сунгаанд шууд ялуулахыг тулгажээ

2021/03/27

“Тувааны” АН-ын даргын сунгаанд өрсөлдөж байгаа О.Цогтгэрэл тэргүүтэй 4 нэр дэвшигчийг өнөөдөр Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзжээ. З.Энхболд зуучлан уулзуулсан энэ уулзалтаар Х.Баттулга УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг санал хураалтгүйгээр АН-ын даргын сунгаанд шууд ялуулахыг Д.Пүрэвдаваа, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нарт тулгажээ. Тэднийг нэрээ татахыг шаардсан нь сунгааг шударга болно хэмээн найдан хамаг хүч боломжоороо сурталчилгаа хийсэн 3 нэр дэвшигчид хүнд цохиолт болсон бололтой. Тэд сая 17 цагт Зоригийн хөшөөний өмнө хэвлэлийн хурал зарлана хэмээн хэвлэлүүдэд зар өгсөн. Гэвч тэд ирсэнгүй. Эх сурвалжаас тодруулбал, Д.Пүрэвдавааг Ерөнхийлөгч буцааж дуудсан бол О.Амартүвшин уурласандаа архи уухаар явж, С.Эрдэнэболд ганцаараа үлдээд өөрийн цахим хуудсаараа лайв хийхээр болжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд өнгөрсөн оны 5 дугаар сараас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр дахин нэр дэвших эрхгүй болсон.Үндсэн хуулийн Цэцэд маргаан үүсч эцсийн шийдвэр гараагүй ч Х.Баттулга нэр дэвшихийн тулд өөрөөс шалтгаалах бүх л эрх мэдлийг ашиглан аргаа барж буй билээ. Хамгийн сүүлд гэхэд өөрийг нь нэр дэвших эрхтэй гэсэн албажаагүй мэдээг Цэцийн шийдвэр мэт олон нийтэд тараасан, бүрэн эрхийн хугацаа нь дуусаад 1,3 жил болж буй Ш.Цогтоог Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолд хориг тавьсан. Гэвч ингэлээ гээд Цэц түүний талд шийдвэр гаргах эсэх нь тодорхойгүй байгаа. Үүнээс өмнө нь Х.Баттулга УИХ-ын гишүүн Ц.Туваанаар дамжуулан АН-аас ямар ч өрсөлдөгчгүйгээр дахин нэр дэвших заалтыг АН-ын дүрэмд хүчээр оруулсан ч энэ нь мөн л хүчин төгөлдөр бус болсон билээ. Аргаа барахдаа АН-ыг хоёр дарга, хоёр тамгатай болгон хувааснаас АН-ын даргын сунгаа хоёр талд зэрэг зарлагдаад буй. Өчигдөр сунгааны сурталчилгаа албан ёсоор хаагдсан. “Эрдэнийн” АН-ын даргын сунгааны дүн маргааш цахим санал хураалтаар эцэслэх бол “Тувааных” гишүүдийн саналаар шийдэгдэх юм. Ийм үед ардчилсан Ерөнхийлөгч маань гишүүдийнхээ сонголтыг үл тоон санал хураалтаас өмнө “Тувааны” АН-ын даргыг ийнхүү тодруулсан нь нэр дэвшигч нарын эгдүү, зэвүү хоёрыг зэрэг хүргээд байна. Х.Баттулгыг Ан-ын мянга мянган гишүүдийн сонголтыг уландаа гишгэх эрх байхгүй хэмээн тэд үзэж байна. О.Цогтгэрэлийн тухайд АН-ын даргын сунгаанд маш их хөрөнгө мөнгө гаргасан гэх бөгөөд тэр нь АН-ын дансанд оров уу, Тувааны халаасанд оров уу, эсвэл бүүр Х.Баттулгын хандив болсон эсэх нь ч тодорхойгүй байгаа гэнэ.
Мөн энэ үеэр Х.Баттулга Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дахин нэр дэвших боломжгүй нь тодорхой болчлоо. Тийм болохоор өөрийнхөө оронд Н.Алтанхуягийг дэвшүүлнэ гэж ярьжээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.23.226
    23 цагийн өмнө

    za uy gej tiim uym baih ve,hudal medeelel bna

    Хариулах
  • 202.55.188.42
    Өчигдөр

    Ene Battulga huldn teeglesen heniigch bolov yamarch zuileer hamaagui zailuuldag novsh yuma.

    Хариулах
  • 64.119.17.194
    Өчигдөр

    Эрдэнэ вантан ч пиарыг ч хийх шиг л болж байна дөө

    Хариулах
  • 64.119.25.192
    Өчигдөр

    Үнээн үнэн. Х.Баттулга ч үнэхээр алиагаа алдаж байна. Цогтгэрэлийг дэмж гэсэн команд бүх аймаг нийслэл дүүргүүдэд өгсөн. гэсээн. Аймгуудаас юм тарааж буй гэсэн . Шударга юм гэж байна уу. Үнэхээр дургүй хүр бай өа

    Хариулах
  • 202.9.46.148
    Өчигдөр

    Баттулга маань алигаа алдаж байна даа, хуулиараа боломжгүй юмны төлөө ингэж чичирч дайрч хэрэггүй дээ. Эвгүй хүн гэдгээ улам л харуулаад байх юм даа. Ард түмэн ухаантай шүү , төрийн өндөр сэнтийг улайран хүсч байгаа хүнд түүнийг бүү өг гэж.

    Хариулах
  • 66.181.161.107
    Өчигдөр

    Худлаа худлаа Ерө

    Хариулах
  • 192.82.69.135
    Өчигдөр

    Ene er ne hiihgyi muu yum gej baina uu Esvel ene hund hamaga muug naagaad baidaga yum uu.

    Хариулах
  • 66.181.181.75
    2021/03/28

    Нам бус ерөнхийлөгч арай ийм юм хийгээгүй байлгүй дээ. Хэрэв хийсэн бол ХУУЛЬ ДҮРЭМ ярьж дөвчигнөдөг юмнууд маргааш орилолдоод,МАН ч,ХУУЛЬЧИД нь ч ҮХЦ гээд бөөн юм болно биз дээ. Нөгөө 3 нэр дэвшигч ирээгүй болохоор эргэлзэж л байна. Гэхдээ ч БАТТУЛГА яаж ч магадгүй хүн!!!

    Хариулах