Хакертай, мөнгө тараасан АН-ын сонгуулийн жинхэнэ ялагч ХЭН байв?

2021/03/29

Ардчилсан намын даргын сонгууль өчигдөр орон даяар тус намын гишүүд дунд явагдаж, С.Эрдэнийн талаас М.Тулгат, Ц.Тувааны талаас О.Цогтгэрэл нар ялалт байгуулав. 

Товчхондоо, улс төрд ТОМ АРТАЙ, уул уурхай, хүнсний салбарт амжилттай яваа бизнесмэнүүд АН-ын даргаар тодорлоо.

Гэвч тэдний хэн нь АН-ын "жинхэнэ" болж үлдэх вэ гэдгийг Дээд шүүх дэнсэлж таарна. Улс төрийн нөлөөлгүйгээр уг асуудалд хандаж шийдэж чадах уу гэдэг мөн л эргэлзээтэй.

М.Тулгат "Өнөөдөр манай нам маш хүнд байгаа. Энэ нөхцөлд намаа болон ардчиллаа хамгаалж ажиллах шаардлагатай торгон мөч ирлээ гэж ойлгож байна" гэжээ. Гэвч тэрбээр АН-ын дарга боллоо гэхэд АХ нарынхаа хар, хорыг давж гарч чадах эсэх нь эргэлзээтэй. Учир нь түүнийг МоАХ угшилтай, улс төр төдийгүй бизнест хөлөө олоход нь З.Энхболд хамгийн их нөлөө үзүүлсэн гэдгийг учир мэдэх хүмүүс нь хэлдэг. 

Ерөнхийлөгч Х.Баттулгын АН-ын дарга болгохоор улайрч буй О.Цогтгэрэл нь Увс аймгаас УИХ-д сонгогдсон бөгөөд Ц.Одонтунгалагийн нэр дэвшихээр гурван жил тойглосон тойрогт нь нэр дэвшиж УИХ-д сонгогдож байсан билээ. Улс төрд төдийлөн танигдсан намтаргүй түүнийг АН-ын дарга байхад "жулдана" гэж буй АН-ын гишүүд цөөнгүй.

Харин нөгөө талдаа М.Тулгат, О.Цогтгэрэл нарыг олон хүн удирдаж, амжилттай яваа бизнесмэнүүд тул аль ч болсон АН-ыг босгоод ирнэ гэсэн хүлээлт ч байгаа юм.

Дээрх сонгуулийн үед болж өнгөрсөн зарим үйл явдал ихээхэн анхаарал татаж байсныг дурьдах нь зүйтэй. Тухайлбал, цахимаар санал хураалтаа явуулж байгаа С.Эрдэнийн сунгаанд гадныхан хүртэл оролцож, ОХУ-аас хакердсан гэсэн мэдээлэл урьдчилсан байдлаар тарсан.

Үүнээс болж С.Эрдэнийн санал хураалт цаг орчим гацсан бөгөөд саналын дүнд оросууд юу "шургуулж" будлиулсныг таашгүй.

Харин цаасаар саналаа авч буй "Тувааны" АН-ынхан бүр улаан цагаандаа гараад О.Цогтгэрэлийг дэмжээрэй гэж 200-200 мянган төгрөг тараасан гэх мэдээлэл байгаа юм.









Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.90.151
    2021/03/29

    Мөнгө тарааж гардаг хүн дээ угаасаа

    Хариулах
  • 202.55.188.108
    2021/03/29

    Tgd hen darga gsn ug we

    Хариулах
  • 202.55.188.108
    2021/03/29

    Ene yaasan 2 darga garzan yumu

    Хариулах
  • 202.55.188.107
    2021/03/29

    Uhsen battulga etsest n oorinhoo huniig gargachih shiw

    Хариулах
  • 183.177.108.2
    2021/03/29

    jenkogiin l hiij bgaa ajilshtee buhniig hucheer shiideed surchihsan

    Хариулах
  • 202.55.188.44
    2021/03/29

    Tsogtgerelee icheechee mongo taraasanchn ilchlegdchleshte

    Хариулах
    • 202.55.188.107
      2021/03/29

      Шудрага зүйл гэж алгааа

  • 183.177.108.2
    2021/03/29

    АН ingej bgaad ali ch ugui hotsrohwiideee jaahan bodoltoi bmaar ym

    Хариулах
  • 202.55.188.44
    2021/03/29

    Ymar ichdeggui amitad we

    Хариулах
  • 183.177.108.2
    2021/03/29

    Хулгайчууд одоо юу хийх болоо

    Хариулах
  • 64.119.27.119
    2021/03/29

    Ардчилсан Намаас МоАХ-г салгах бодлого явагдаад бна уу

    Хариулах
  • 185.161.69.146
    2021/03/29

    Ta 2 icheech, esvel hutlultsuud naizla

    Хариулах
    • 202.55.188.107
      2021/03/29

      Yg unen

  • 202.9.46.237
    2021/03/29

    ЭАН-с Тулга ялж,ТАН-с хэн ялав Цогтгэрэл яав.

    Хариулах