Авлигын хэргээр яллагдсан М.Сономпилыг Ерөнхийлөгчийн уучлалаар суллажээ

2021/03/29

Авлига авсан хэргээр шүүхээс дөрвөн жилийн хорих ял сонсон, эдэлж байсан Эрчим хүчний сайд асан М.Сономпилд Ерөнхийлөгч Х.Баттулга уучлал үзүүлснээр суллагджээ.

М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа Дархан дулааны цахилгаан станцад хаягдал үнсний сав шинээр барих сонгон шалгаруулалтад "Хотгол зам" компанийг шалгаруулах хууль бус үүрэг өгч, иргэн Х-ээс 266 сая төгрөгийн авлига авсан хэмээн буруутгаж, шүүхээс ял оноосон байсан юм.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.139
    2021/03/29

    Энэ хулгайч луйварчдын үед Монгол улс хөгжижи дэвжихгүй нээ

    Хариулах
  • 203.91.118.150
    2021/03/29

    Ийм болохооро энэ улс оронд Шударга ёс тогтож чадахгүй байгаа юм даа. Улс оронд хохиролтой зүйл хиясэн хүнийг суллах нь тэгээд зүгээр үү.

    Хариулах
  • 66.181.161.93
    2021/03/29

    INGEE SULLAAD BAIWAL YALLAJ YADIIN

    Хариулах
  • 24.154.170.220
    2021/03/29

    Ерөнхийлөгч тэгээд бас Чимгээг уучилж болно шүү

    Хариулах