О.Цогтгэрэл: Ардчилсан нам гишүүдийнхээ оролцоог хангадаг болох шаардлагатай

19 цаг 7 минутын өмнө

АН-ын даргын сунгаанд санал өгсөн нийт гишүүний 54.6 хувийн саналаар тус намын шинэ даргаар О.Цогтгэрэл сонгогдсон талаар УИХ-ын гишүүн Ц.Туваан өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв. 

Тус намын даргын сунгаа өнгөрсөн хоёр долоо хоногийн хугацаанд өрнөж, өчигдөр орон даяар санал хураасан бөгөөд 200 мянган гишүүний 49 хувь нь оролцож дээрх дүн гарчээ. Сунгаанд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа, МҮХАҮТ-ын тэргүүн О.Амартүвшин, Ардчилсан Залуучуудын холбооны тэргүүн С.Эрдэнэболд нар өрсөлдсөн. 
Энэ үеэр АН-ын даргын сунгаанд ялалт байгуулсан, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хэлэхдээ, "АН-ын энэ удаагийн даргын сонгууль амаргүй нөхцөлд болж өндөрлөлөө.
  

Тухайлбал, гадна талдаа цар тахлын нөхцөл байдал хүндэрч зарим аймагт хөл хорио тогтоосон. Мөн санал тоолох ажилд цагийн хязгаарлалт хийх хүндрэл гарсан. Түүнчлэн намын хоёр тамганы маргаан асуудал үүсгэлээ. Намынхаа гишүүдтэй цахимаар уулзахад, Ардчилсан намыг үзэл санаан дээрээ бат зогсож нийгэм, улс төрийн олон нөхцөлд оролцохыг шаардаж байна.

Тиймээс гишүүдийнхээ оролцоог хангадаг, ардчиллын үүргээ хангахуйц нам болох шаардлагатай" хэмээгээд сунгаанд хамт өрсөлдсөн хүмүүст улс төрийн амжилт хүслээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.191.31
    16 цагийн өмнө

    Дарга нар нь ардчилалыг хулгайлаад зугтаачихаар , гишүүд нь горьдлого тээсээр хоцордог.

    Хариулах