С.Эрдэнэ:Ц.Тувааныг намын дарга гэдгийг нотлох эрх зүйн баримт байхгүй

2021/03/30

Ардчилсан намын даргын сонгуулийн үр дүнгийн талаар тус намын дарга С.Эрдэнэ өнөөдөр танилцууллаа.

Тэрбээр "Сонгуультай холбоотойгоор нам хоёр хуваагдсан мэтээр ярьж, олон түмний санаа бодлыг зориудаар төөрөгдүүлж байна. Ц.Туваанд хүнд үзүүлэх эрх зүйн акт, тогтоол шийдвэр байхгүй. Ардчилсан намын дарга гэдгийг нотлох хамгийн том нотолгоо улсын бүртгэлийн гэрчилгээн дээр С.Эрдэнэ гэж бичсэн байгаа. Цахим сонгууль амжилттай болсон. Үүнд ямар нэг зөрчил үүсээгүй. Таван хүн нэр дэвшсэнээс хамгийн олон саналыг М.Тулгат авч, шинэ даргын сонгуульд ялсан. Үндсэн дүрмийн дагуу хамгийн олон санал авсан хүн намын их хурлаар орж, ёсчлон батламжлагдах юм. Намын их хурлыг тавдугаар сарын 2-нд зарласан.  Ардчилсан нам бол нэгдмэл нэг нам. Дүрмийн бус үйлдэл, дүрмийн бус сонгууль хийж, намын нэр хүндийг унагаасан хүмүүст үндсэн дүрмийн дагуу хариуцлага тооцно" гэсэн юм.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.227.82
    2021/03/30

    ТУВААНД АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧ, ТАМГА ТЭМДГЭЭ ӨГӨӨД БАЙСНЫГ ТЕЛЕВИЗ ҮЗҮҮЛЖ Л БАЙСАН. ТЭР БАРИМТ БИШ ҮҮ

    Хариулах
  • 103.229.121.159
    2021/03/30

    Бүх гишүүдийн дөнгөж 20 хүрэхгүй хувь нь цахим санал өгч чүү ай 6 хувийн санал авсан хүнээр намын дарга болгон гэж юу байх вэ дээ

    Хариулах