“ЗГХЭГ-ын дэд дарга Б.Энх-Амгалангийн” гэх газрын эрхийг цуцална

2021/03/31

Хотын даргын шуурхай хуралдаан долоо хоног бүрийн даваа гаригийн өглөө болдог. Энэ долоо хоногийн хуралдаанаар жил гаруйн өмнөөс яригдаж, олон нийтийн зүгээс шүүмжлэл хүлээж байсан ч  шийдэлгүй өнөөг хүрсэн нэг асуудалд цэг хатгахаар боллоо. Учир нь Хотын дарга Д.Сумъяабазар “...Хан-Уул дүүргийн II хороонд гараад байгаа асуудал бий. Холбогдох аж ахуйн нэгжүүд рүү нь албан бичгийг нь явуулаад тэр хүрээлэн байгаа газруудад ногоон байгууламж, эсвэл цэцэрлэг байгуулах хэрэгтэй. Дөрвөн байшингийн дунд дахиад байшин барина гэж байхгүй. Тийм учраас аж ахуйн нэгжүүдэд цуцлах мэдэгдлийг хүргүүл” гэсэн чиглэлийг ажил хариуцсан дарга нарт өгөв.

2019 оны аравдугаар сард Хан-Уул дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт “Нутгийн буян” хотхоны нийтийн эзэмшлийн талбайг хашиж, 16 давхар орон сууцны барилга барихаар шөнөөр газар ухаж эхэлсэн. Оршин суугчид нь хэд хоног хэвлэлээр заргалдсан. Тус болоогүй. Оршин суугчид уг барилгын ажлыг эсэргүүцэж Хотын төлөвлөлтийн газарт гомдол гаргасан ч Хот төлөвлөлтийн газар, Мэргэжлийн хяналт хоёр бие бие рүүгээ чихсээр барилгын ажлыг хүчээр эхлүүлж байлаа.

Хамгийн гол нь энэ газрыг одоо ЗГХЭГ-ын даргаар ажиллаж буй Б.Энх-Амгалангийнх гэх мэдээлэл яригддаг.

Шуурхай хуралдаанаас гарсан шийдлийн дагуу холбогдох алба, газрууд арга хэмжээг авч, Хотын дарга Д.Сумъяабазарын уг газрын эрхийг цуцалсан шийдвэр бүхий захирамж гарах юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 185.220.101.22
    2021/03/31

    Хүрэл СҮК гишүүн (ЭР) Улаанбаатар зочид буудлын баруу талын МАН -ын байрны 6 давхарт төрийн жинхэнэ алба хаагч эмэгтэй, иргэн " Мөнгөн"-ийг ажлын байр олгох нэрийдлээр намын ажилд шөнө орой болтол суулгахаа зогсоо, болно. Өөрийн охидыг нь АН-ын даргын үүдэнд үйлчлэгч шиг суулгавал яах бол??

    Хариулах
  • 103.229.122.182
    2021/03/31

    Сумъяабазар даргад баяр хүргэе Маш зөв шийдвэр гаргажээ

    Хариулах
  • 192.82.89.44
    2021/03/31

    ичиж үхээсэй монгол улс шиг газар ихтэй улс байхгүй биз дээ гэтэл хүүхдийн тоглоомын талбай булаацалдаад байх даа яахав дээ том хүмүүс бүр ичмээр биз дээ бидний доод хүмүүсс хараад ойлгоод байна

    Хариулах
  • 64.119.17.59
    2021/03/31

    Угаасаа гоё газрыг дарга нар л авдаг шүү дээ

    Хариулах