С.Зоригийг хөнөөсөн хэргийн материалыг бүхэлд нь нууцаас гаргана


Ерөнхийлөгч Х.Баттулга С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг улсын нууцаас гаргах хүсэлт тавиад байсан . 
Хууль зүйн сайд Х.Нямбаатар өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг нууцаас гаргах асуудлыг хэлэлцсэн гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан жиргэлээ. Ингэхдээ “Өнөөдрийн ЗГ-ын хуралдаанаар С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн материал холбогдох бичлэгүүдийг бүхэлд нь нууцаас гаргахаар шийдвэрлэсэн” гэж жиргэсэн юм. 


С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ эрүүдэн шүүж, хүчээр хэрэг хүлээлгэсэн гэх зүйл заалтаар Улсын дээд шүүх өчигдөр Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 29-ний өдрийн 158 дугаар магадлалтай, ТЕГ-ын дарга асан Б.Хурц, Улсын Ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох хэргийг шүүгдэгчдийн өмгөөлөгчид хамтран гаргасан гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн хэлэлцсэн юм.  

Ямартай ч С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн материал улсын нууцаас гарсанаар энэ хэрэг олон нийтийн дунд ил болж, маргалдагч талуудын асуудлыг нэг мөр шийднэ гэх хүлээлт бий болов.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.21.70
    2021/04/02

    Өмнө нь шалгаж байсан хэрэг болон Хурцын илрүүлсэн хэрэг хоорондоо яв цав таарч байна уу гэдгийг л хөндлөнгийн шинжээчийн багууд гаргаж шалгана гэхийг бодвод нилээн цаг хугацаа орно. Энэ хоёр хоригдол батлан даалтанд гарна гэсэн үг. Үнэхээр алуурчин гэж тогтоогдвол өндөр ял авна биз. Буруугүй гэвэл цагаадна. Шүүгч, прокурор нараас нөхөн төлбөрийг нь гаргуулж, хуулийн дагуу хариуцлага тооцогдоно.

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/04/01

    Ашгүйдээ. Нийгмийн эргэлзээтэй асуудлууд тайлагдана.

    Хариулах
  • 202.126.88.55
    2021/04/01

    bvh bichleg vzee

    Хариулах