УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр суллагджээ

2021/04/01

УИХ, Засгийн газрын гишүүн асан Н.Номтойбаяр хорих ангиас өнөөдөр суллагджээ. 

Түүнийг  2020 оны тавдугаар сарын 28-ны өдөр Эрүүгийн хуулийн 23.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутгаж, баривчлан хорьсон билээ.

Тодруулбал, Н.Номтойбаяр нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд, Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргаар ажиллаж байхдаа “Орон нутаг, нийслэлийн онцлог хэрэгцээнд нийцүүлсэн зорилтот төсөл, хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд зохих хяналтыг тавиагүй, эрхэлсэн ажилдаа хайнга хандсан нь гэх үндэслэлээр яллаж, нэг жилийн хорих ял оноосон юм. 





Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 176.59.143.238
    2021/04/01

    HEREV INGEJ BAIGAA BOL ZASRASHGUI HUND GEMT HEREGTENGUUDIIG ULDEEGEED BUSDIIG NI SULLAH HEREGTEI. YALANGUYA HUUHEDTEI EMEGTEICHUUDIIG BUUR SULLAH HEREGTEI.

    Хариулах
  • 192.82.65.47
    2021/04/01

    Амжилт хүсье.

    Хариулах