АН-аас гишүүдийн 57 хувийн саналаар АН-ын дарга болсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах их хурлыг товлох ҮБХ-ны хурлыг эсэргүүцэж, шүүхэд хандахаа мэдэгджээ. Өчигдөр 15.30-д Ц. Тувааны АН-ын Үндэсний бодлогыг хорооны /ҮБХ/ хурлыг зарлаж, гишүүдийн 57,6 хувийн саналаар сонгогдсон гэх О.Цогтгэрэлийг батламжлах Их хурлыг товлох гэж байсан ч ҮБХ-ны гишүүд О.Цогтгэрэлийг хүлээн зөвшөөрөхгүйгээ илэрхийлэн ҮЭ-ийн Соёлын ордны гадаа эсэргүүцлээ илэрхийлсэн байна.
АН-ын ҮБХ нь 467 гишүүнтэй бөгөөд 250 гишүүнээр ирц бүрддэг аж. Гэвч энэ хуралд Ц.Туваан болон О.Цогтгэрэлийг дэмжигч 60 гаруй л гишүүн цуглаж өмнөх шигээ хуйвалдаан хийхийг оролдсон гэх мэдээлэл цахим орчинд гарч эхэлжээ. Харин энэ удаад Их хурлыг товлох гэж байсныг АН-ын гишүүд зогсоосон гэнэ.
Тэдний ярьж, бичиж буйгаар О.Цогтгэрэлийг АН-ын нийт гишүүдийн 57,6 хувиар сонгосон гэх нь АН-ын байтугай Монгол Улсын сонгуулийн түүхэнд байгаагүй хэрээс хэтэрсэн луйвар хуйвалдаан болсон гэх.
Жишээ нь Дарханы 2745 саналын 549 нь хүчингүй – Хэнтий аймагт 2462 саналын 428 нь хүчингүй хуудас болгожээ. Мөн Архангайд энэ сарын 28-нд санал хураалтыг гэнэт явуулахаар болжээ. Гэтэл малчид шар усны үер, холбоо харилцаа муугаас болж санал хураалтад оролцоогүй аж. Гэтэл Баян-Өлгий зэрэг аймгийн гишүүдийн 98-100 хувь санал өгсөн хэмээн намын дарга нь гишүүдийн өмнөөс саналын хуудсыг бөглөжээ.
Ялангуяа АН ялсан наймаг аймагт Засаг дарга болон намын дарга нар нь О.Цогтгэрэлийг намын дарга болгох Ерөнхийлөгч Х.Баттулгын хуйвалдаанд оройлон оролцож, гишүүдээ дарамталж, хайрцагласан нь ардчиллын гутамшиг боллоо хэмээн ҮБХ-ын гишүүд ярьж байна.
Үүгээр зогсохгүй Ц.Туваан талын АН-ын сонгуульд О.Цогтгэрэл гишүүдийн саналыг 1,2 тэрбумаар санал худалдан авч ялсан гэх мэдээлэл зарим хэвлэлээр гарсан.
Тиймээс АН-ын ҮБХ-ны гишүүд Улсын Дээд шүүх болон АН-ын холбогдох газарт гомдол шаардлага хүргүүлэхээ мэдэгдсэн юм.
Түүний ах О.Сайнжаргал нь АН-ын гишүүд рүү утасдаж ирсэн хүн бүрт 300,000 төгрөг амласан гэх мэдээлэл ч байна. Хөл хорионы үед, өглөө эрт Дүнжингарав дээр хэдэн мөнгөөр хүн цуглуулсан болоод өөрөө өөрийгөө даргад өргөмжиллөө хэмээн дургүйцэх хүн олон байна. УОК-ын шийдвэр, амрлатын өдрийн хөл хорио, хууль журамч үйлчилж байгаа юм алга. Цагдаа, онцгой байдлынхан очихоор ЕТГ-аас хүмүүс утасдаж дарамтлаад ойртуулахгүй байжээ. Энэ нь АН-ын жирийн гишүүдийн сонгох эрхэнд халдсан АН-ын мөнгөнд дуртай хэсэг дарга нар ардчиллаасаа ухарсан увайгүй явдал юм.
Нөгөө Ардчиллын анхдагчдын нэг Улсын баатар Э.Бат-үүлийг үг хэлэх гэхэд элдэвээр хэлээд индэрээс буулгав.
Ардчилсан намын сүнс нь ардчиллын үнэт зүйлсэд суурилсан гишүүдийнх итгэл үнэмшил дээр тогтдог. Мөнгө тарааж гарсан дарга удаан тогтох болов уу даа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
81.90.189.211
Bat-Uul pizzda Hogiin-Uul. Hoshnogonii baas pizzda min', hog hog...
Хариулах91.193.6.110
Чи мөн л байшд лаллараа, би сохор ухаантай, алнаа янххаан трахх
Хариулах202.9.46.66
Uvaigui gehed denduu uvaigui ter zikagiin yariag anhaaraltai sonsooroi. Iim humuusees 2016ond shuud salah baisiim.dund bolon anhan shatnii ork farga naraasch..hor ni odoo il garch hatig hagarch baina.
Хариулах91.193.6.110
Ардчилсан нам ^^Asshole...