Ерөнхийлөгч нар хуулиар хугацаагаа сунгаад дарангуйлагч болдог түүх бий

2021/04/06

Бүх нийтийн санал асуулга болон УИХ, Ерөнхийлөгчийн институцын бүрэн ойлголцол зөвшилцлөөр Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг 2019 онд УИХ баталсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй энэхүү хуулийн 30.2 –т “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг 6 жилийн хугацаатай зөвхөн нэг удаа сонгоно” заасан. Энэхүү заалтыг тухайн үед 2025 оноос эхлэн хэрэгжүүлэхээр төсөлд оруулсан байсан. Гэвч  тухайн үед Ерөнхийлөгчийг төлөөлөн оролцож байсан ЕТГ-ын дарга З.Энхболдын  гаргасан саналаар үүнийг хасч,  цаашид өмнө нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан 5 хүн зөвхөн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хэрэгжүүлж байсантай холбоотойгоор бүгд нэр дэвших эрх нь хязгаарлагдаад байгаа юм. Үүнийг тухайн үед мэдэж байсан ч мэдээгүй юм шиг чимээгүй өнгөрсөн Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр дахин нэр дэвшинэ хэмээн дээрх заалтаар,  улс төр болон хуулийн хүрээнд  маргаан үүсгэн Үндсэн хуулийн зөрчил үүсгэж эхлээд байгаа. Үүнтэй холбогдуулан хуульчид өөрсдийн байр суурийг илэрхийлцгээж байна. 

Ж.Эрхэмбаатар: Ард түмэн Х.Баттулгыг 2017 онд 4 жилээр сонгосон. Тийм учраас дахин улирвал хууль зөрчинө

Хуульч Ж.Эрхэмбаатарын хэвлэлд өгсөн ярилцлагыг хөрвүүлбэл:

-“Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн сонгох, сонгогдох эрхтэй холбоотойгоор зөвхөн нэг удаа сонгогдоно гэх заалтыг оруулсан. Мөн насны хязгаар 45 байсныг 50 болгосон.  Ингэснээр  Монгол Улсад байгаа 45-50 насны 100 гаруй мянган иргэн ба одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар дахин дэвших эрхгүй болчихсон юм.    Харин нөгөө талд Х.Баттулга гэдэг хүн улираан сонгогдох  боломж бүхий Үндсэн хууль хүчин  төгөлдөр байх  үед Ерөнхийлөгчөөр сонгогдсон учраас эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй гэх тайлбар бас үүсдэг. Гэтэл Ерөнхийлөгч Х.Баттулга  Үндсэн хуулийг өөрчлөхдөө “ зөвхөн нэг удаа сонгогдоно-  гэдэг заалтыг хүлээн зөвшөөрөөд, улс төрийн манлайлал  үзүүлээд ёсчилсныг бүгд мэдэж байгаа шүү дээ.

Мөн Үндсэн хуулийн 30.2 буюу “ ...50 нас хүрсэн хүнийг зөвхөн нэг удаа сонгоно”  гэх заалтыг мөрдөх хугацааг 2025 оноос мөрдөхөөр  төсөлд тусгасан байсан.

Энэ нь  Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа Х.Баттулга гэдэг хүний эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэдэг үүднээс хугацааг нь хойшлуулсан шийдэл байсан.

Гэтэл Ерөнхийлөгч өөрөө Ажлын хэсгийн дарга байх үедээ энэ заалтад өөрчлөлт оруулаад хүчин төгөлдөр мөрдөх хугацааг 2021 он болгоод наашлуулчихсан. Ингэснээр Үндсэн хуульд оруулсан бусад заалтын дагуу одоо хүчин төгөлдөр болсон. Энэ бол Ерөнхийлөгч өөрөө хүлээн зөвшөөрөөд энэ заалтыг оруулсан гэж харж байгаа юм.

Үндсэн хуулийн 30.2 дахь заалт бол одоо Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаа болон өмнө нь Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүс дахин нэр дэвших эрхгүй гэж заасан.  Учир нь эдгээр хүмүүс дахин дэвшбэл нэг удаа гэдэг заалт хангагдахгүй учраас “зөвхөн”  гэдэг хүч нэмэгдүүлсэн үгийг хэрэглэж бичсэн хэрэг. Нөгөө талаас Үндсэн хуульд зургаан жилээр сонгогдоно гэж заасан учраас одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрх 2023 онд дуусах нь байна гэж зарим хүмүүс яриад байгаа. Гэтэл энэ нь Үндсэн хуульд харш тайлбар. Х.Баттулга гэдэг хүнд ард түмэн 2017 онд итгэл үзүүлсэн. Ингэхдээ дөрвөн жилийнх нь мөрийн хөтөлбөрт итгээд, энэ хугацаанд биднийг төлөөлөөрэй гэж сонгосон шүү дээ. Дөрвөн жилд  хийсэн ажлаа тайлагнахыг нь хүлээж байна, тэр хугацаа нь энэ он. Хэрвээ сонгогддог албан тушаалыг хуульд өөрчлөлт оруулах замаар  хугацааг нь сунгачихаж болдог юм бол УИХ-ын гишүүдийг дөрөв биш арван жил гээд өөрчилчихвөл 10 жил суух нь байна. Энэ бол ардчилал биш, бид ийм ардчиллыг сонгоогүй. Ийм байдлыг хүлээн зөвшөөрвөл юу болдгийг  дэлхийн түүхэнд маш олон дарангуйлагч бий болсноос харж  болно. Тийм ч учраас  хуульд заасан хугацаагаар буюу Ерөнхийлөгчийг зургаан жилээр иргэд л сонгох учиртай. Улираан сонгогдож болох буюу одоогийн Ерөнхийлөгч дахин нэр дэвших эрхтэй гэдэг заалтыг хүчингүй болгочихсон. Үндсэндээ Үндсэн хуулийн 30.2  бол хоёрдмол утгагүй заалт”  хэмээн тайлбарлалаа.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.241
    2021/04/08

    Huchin togoldor bolgoh hugatsaag 2021 on bogoson zaalt hiigdewgui, Eronhiilogch " Undsen huuliin (nemelt oorchloltiin) ekh mon " gedgiig eoschildog bolohoos bish Undsen huuli, tuunii nemelt oorchloltiig eoschildoggui. Erh medliin ih yalgaatai zuil.

    Хариулах
  • 202.9.46.241
    2021/04/08

    Undsen huuliin nemet oirchloltiig ih sunjruulj baigaad togosgold ni monch ih yarj batalsan todiigui songuulias hedhen honogiin omno dagaj mordohoor bolgoj ( ene ni Undsen huuliin 69.3 iig zorchson esehiig huulichid sudlaad uzeerei) shiljih juramiin tuhai huuliig daanch goomoi hiisendee. 1992.01.13 nd batlagdaad 1992.02.12 nd (gantshan sariin dotor) dagaj mordson, neg togtoltsoonoos shine togtoltsoond shiljuulsen ardchilsan Undsen huuli maani yaj zawsar hiidelgui heregjsen be? Hariult ni ih engiin: " BNMAU- iin undsen huulias Mongol ulsiin undsen huuliig burnee dagaj mordohod shiljih tuhai" Mongol ulsiin Undsen huuliin hawsralt huuli uuniig hiij chaduulsan ium. Hereg gargaad ene hawsralt huuliig dahiad neg unshaad uzeerei

    Хариулах
  • 202.9.46.241
    2021/04/08

    Dahin dewshih tuhaid bol Undsen huuliin haritsaanii zuilchleliig buruu hiisentei l holbogdood baina. " zurgaan jiliin hugatsaagaar zowhon neg udaa songodono" gej 30.2 d oruulsan oorchlolt ni 30.2 doo oroh eostoi " zurgaan jiliim hugatsaagaar songono" , huchingui bolgoson 31.7 iin orond " zowhon neg udaa songono" gej oruulah baisan ium. Zuilchleliin buruugaas huuli heregleenii yamar ih zorchil gardagiig huulichid, huuli hereglegchid sain medne dee.

    Хариулах
  • 202.9.46.241
    2021/04/08

    Undsen huuliar olgogdson buren erhiin hugatsaag ni taslan odoosonguuli yawuulaad buh erh medliig awj " daranguilagch"nam boloh geed baigaa ium bish baigaa daa, seremjtei, uhaalag baitsgaayaa

    Хариулах
  • 202.9.46.241
    2021/04/08

    Bugd Nairamdah Solongos uls Undsen huulindaa " Herew Eronhiilogchiin buren erhiin hugatsaag sunsasan, eswel Eronhiilogchoor uliran songogdoj bolohoor Undsen huulind nemelt oruulwal ene nemeltiin tosoliig orgon barih ued baisan Eronhiilogchid ene nemet hamaarahgui" gej zaasan baina lee. Manai UIH uuniig medsen ch ingej hiiwuu, medelgui ardchilliin setgelgee ni dutawuu! Eronhiilogchiilogch ingej zutguulsen baisan bol UIH buur nariiwchlan shiljiltiin huuliaraa hyazgaarlah eostoi ium bishuu!

    Хариулах
  • 202.9.46.241
    2021/04/08

    Eronhiilogchiin buren erhiin hugatsaag 6 jil bolgohdoo (2020.05.25 nd) Undsen huuliin nemelt oorchloltond shiljih juramiin tuhai huulindaa odoo baigaa eronhiilogchid hamarahgui buyu, 2021 onii Erohiilogchiin songuulias ehlen 30.2 d oruulsan nemelt oorchloltiig dagaj mordono gej hiigeegui UIH ardchilaliin zarchimd aldaa gargasan. Odoo yaltai bilee, negent l ingej hiigeeguigees hoish odoogiin Eronhiilogchiin buren erh 6 jil bolson bolohoor 2021 ond Eronhiilogchiin songuuli bolohoor zarlasan UIH iin togtool Undsen huuli zochij baina daa. Undsen huulias dawj garsan zarchim baih bishdee. Harin UIH Erohiilogchiin songuuliin tuhai huuli (shinechilsen nairuulga) daa " 4.2.1. " eeljit songuuli" gej Mongol Ulsiin Undsen huuliin Guchdugaar zuiliin 2 dahi hesegt zaasnaar zurgaan jil tutam yawagdag songuuliig" helne gej yahch argagui Undsen huulia dagasan baina lee. Hulichid maani meregjil, shinjleh uhaanaa hundetgen buruu gej helj boloh ch undsen huuli buruu geed zorchuulj bolohgui bizdee

    Хариулах
  • 139.5.218.162
    2021/04/06

    Өчнөөн хууль зөрчсөн хүн яаж дахин дэвших бодол төрдөг байнаа.Дараа нь очих газраасаа айгаад үхэх гээд байгаа юм уу

    Хариулах
  • 103.212.116.60
    2021/04/06

    Дарангуйлагч зөв бол зөв ш дээ

    Хариулах