С.Зориг агсанд Монгол Улсын баатар цол нэхэн олгох санаачилга гаргалаа

2021/04/07

АН-ын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл өнөөдөр мэдээлэл хийж, АН-аас С.Зориг агсанд Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилга гаргаж буйг мэдэгдэв. Тэрээр "Ардчилсан нам байгуулагдсаны 31 жилийн ойн мэндийг хүргэе. Ардчилсан намаа бүтэн болгох уриалгыг дэвшүүлж байна. Чиг баримжаа, үзэл санаа нэгтэй нөхдөө, намаас салсан улс төрийн хүчнүүдээ нэгдэхийг намын удирдлагын хувьд уриалж байна. 

Мөн энэ өдөр ардчиллын алтан хараацай Санжаасүрэнгийн Зоригт Монгол Улсын баатар цолыг нэхэн олгох санаачилгыг АН-аас эхлүүлж байгаагаа зарлаж байна. Энэ бол хэн нэгэнд хэлбэр төдий баатар цол олгох гэж байгаа хэрэг биш. Харин өдрөөс өдөрт үгүй болж байгаа монгол хүний үнэ цэнийг өгсөх, монголчуудын эрхийг эргүүлэн авчрах оролдлого гэж үзэж байгаа" гэсэн юм. 

Тэрээр үргэлжлүүлэн С.Зориг агсанд Монгол Улсын баатар цол нэхэн олгох асуудлаар Ерөнхийлөгчид хандана гэдгээ мэдэгдэв. 



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.85.144
    21 цагийн өмнө

    нэг их юм мэддэг том хүн болох гэж элийрээд онигоонд орох юмаа! Ийм нусан буунуудаар удирдуулаж байгаа улс яаж хөгжих вэ дээ!

    Хариулах
  • 202.9.47.8
    Өчигдөр

    Уг хүнийх нь мөн чанарт тохирохгүй Зоргоороо ингэж болохгүй бхаа

    Хариулах
  • 66.181.161.58
    Өчигдөр

    Ковидтой зэрэгцээд хаврын синдром нь хийрхэл нь солирол болж сэрүүн зүүдэлж сэрэх мэдрэх үедээ яваа өвчний илрэх шинж тэмдэг гэж

    Хариулах
  • 64.119.21.202
    Өчигдөр

    Yaaj iim uym bodoj oldog bnaa

    Хариулах
  • 81.223.16.46
    Өчигдөр

    iim soliotoi amitad aar tur bariulj bna

    Хариулах
  • 150.129.141.4
    Өчигдөр

    Өөр хийх ажил байдаггүй юм бх даа.

    Хариулах
  • 64.119.21.202
    Өчигдөр

    Enenees oor heregtei uym setgechih uhaangui nohor bna l daa

    Хариулах
  • 103.26.193.189
    Өчигдөр

    Энэ одоо юу яриад байгаан болдоо

    Хариулах
  • 192.82.64.93
    Өчигдөр

    Gajig bayd

    Хариулах
  • 202.9.46.222
    Өчигдөр

    Бас нэг шинэ популист төржээ. Популизм сүйрлээр дуусдаг жамтай.

    Хариулах
  • 202.126.89.27
    2021/04/07

    Хүнд хэрцгийгээр алуулсан гэж өгхиймуу?

    Хариулах