Тэрбум 390 саяар хашаа “будсан” Н.Наранбаатар нарыг АТГ-т шалгуулахаар ханджээ

2021/04/07

Өнгөрсөн 2020 оны сонгуулиар их хэмжээний мөнгөөр “хашаа будсан” дарга нарын баримт задарч, олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл дагуулж байв.

 Тодруулбал, Өмнөговь аймгийн Даланзадгад сумын гэр хорооллын хашаа, хаалга будаж бүх хашааны дотор мод тарина хэмээн тус аймгийн “Дулаан хангамж” гэх байгууллагын дарга МАН-ын гишүүн Даланзадгад сумын ИТХ-ын төлөөлөгч Л.Ганбаатар,  Даланзадгад сумын засаг дарга асан Т.Алтансүх, аймгийн  МАН-ын дарга Н.Наранбаатар төсвөөс тэрбум 390 сая төгрөгийн тендер авсан байдаг.

 Гэвч тэдний хийсэн ажил таны харж буй шороонд дарагдаж, халтайсан эдгээр хашаанууд байдаг аж. Товчхондоо, ямар ч чанаргүй ажил хийж хятад зосоор хашаа будсан гэх бөгөөд одоо будсан хашаанууд нь эхнээсээ өнгө үзэмжээ алдаад иржээ.

Энэхүү хашааны будгийг Улаанбаатараас УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын дүү ачуулсан гэдэг. Иргэдээ доромжилж, басамжилсан уг хуйвалдаанд дургүйцэх хүмүүс одоо ч олон бий аж.

Тэр ч бүү хэл хашаа будах ажил хийсэн зарим ажилчиддаа одоо болтол ажлын хөлсийг нь өгөөгүй гэж иргэд гомдоллож явна.

 Одоогийн ичгүүргүй дарга нарын нийтлэг дүрийг илэрхийлсэн уг увайгүй хэргийг шалгуулахаар орон нутгийн иргэд Авлигатай тэмцэх газарт ханджээ.

Тэдний хэлж буйгаар дээрх нэр бүхий дарга нар орон нутгийн сонгуулийн нэр дэвших зардлаа олох зорилгоор аймгийн төсвөөс энэ мэтээр их хэмжээний мөнгө хулгайлсан байж болзошгүй тул хуулийн байгууллагад хандсан гэнэ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.71
    2021/04/08

    Dajgui l tsodoijdee huurhiis

    Хариулах
  • 103.26.193.189
    2021/04/07

    Энэ сайхан идсэн нөхдүүд байнадаа шалгуул шалгуул балиар хүмүүсийг сайн шалгуул

    Хариулах