УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилох, Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээс чөлөөлөх УИХ-ын тогтоолын төсөлд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ-аас Дээд шүүхийн саналын дагуу Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр Ж.Эрдэнэбулганыг томилж, Цэцийн гишүүн Ш.Цогтоог чөлөөлөх тогтоол гаргасан юм. Харин Ерөнхийлөгч Х.Баттулга Цэцийн гишүүнээс Ш.Цогтоог чөлөөлөх хэсэгт хориг тавьсан бөгөөд Дээд шүүхээс бүрэн эрхийн хугацаа нь дууссан хоёр гишүүний хэнийх нь оронд томилуулах санал оруулаагүй байхад шууд Ш.Цогтоог чөлөөлж байгаа нь хууль зөрчсөн гэж үзэж буй.
Улмаар УИХ-ын чуулганы хуралдаанаар хоригийг хүлээж авах эсэхийг хэлэлцэхэд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.46.46
Баттулга одоо болимоор юм аа, ард иргэдийг хэрүүл тэмцэл, хуваагдалгүй тайван амьдруулж болдоггүй хүн юм байх даа. Хоёр сарын дараа монгол төрөөс зайлж ард түмний нурууг тэнийлгэх байхаа мөнх тэнгэр харж байгаа байх өө
Хариулах202.126.89.169
Битгий хуц тэнэг минь Хүрэлсүх ерөнхийлөгч болбол дайн гарна гэдгийг ухаардаггүй тэнэг юмаа чи