Та бидний сайн мэдэх Карибын тэнгисийн дээрэмчид киноны Уилл Төрнерийн дүрийг бүтээсэн алдарт жүжигчин Орландо Блүүм өдгөө 44 настай ч Холливудын сайхан залуучуудын нэг хэвээр гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.
Жүжигчний хувийн амьдрал од эхнэрүүдээр дүүрэн гэвэл хилсдэхгүй. 2010 онд Викториас Секретийн сахиусан тэнгэр, загвар өмсөгч Миранда Керртэй гэрлэж, хүүтэй болсон ч тэдний дуулиант гэрлэлт ердөө 3 жилийн настай байсан юм.
Үүний дараа 2016 онд поп од, дуучин Кети Перритэй болзож эхэлсэн бөгөөд хосууд 2019 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулж, өнгөрсөн оны наймдугаар сард Дейзи Блүүм охин нь хорвоод мэндэлсэн билээ.
Жүжигчин Орландо Блүүмийн өмнөх эхнэр болох Миранда шинэ эхнэр болох Кети Перритэй сайн харилцаатай байдаг байгаад зогсохгүй, тэд бүр дотно нөхөрлөдөг гэжээ. Гоо сайхан, эрүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Кора Органикс компанийн үүсгэн байгуулагч Миранда Керр өөрийн шинэ бүтээгдэхүүний дээжээс дуучинд тогтмол явуулдаг бөгөөд, дуучин ч найзынхаа бүтээгдэхүүнүүдийг туршиж, сэтгэгдлээ илэрхийлэх дуртай гэнэ.
Тэд өөрсдийн найрсаг, дотно харилцаагаа өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 14-нд инстаграм шууд дамжуулалтаар харуулсан бөгөөд, уг шууд дамжуулалтын үеэр тэд шинэ ээжүүдэд туршлагаасаа хуваалцаж, мөн Кора Органикс компанийн гаргасан шинэ чийгшүүлэгч тосны талаар танилцуулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна