​Капитал банкны 234 тэрбумын өрийг төлүүлж, НДШ-ийг нэмэхгүй байхыг ШААРДАЦГААЯ



Монголын төр нийгмийн даатгалын шимтгэлийг /НДШ/ ирэх долдугаар сараас дахин хоёр хувиар нэмэгдүүлэх гэж байгаа. Энэ нь ажил олгогчдод ихээхэн дарамт болохоос гадна ажилчдаа цөөлөх үү, цалингаа хасах уу гэсэн хэцүүхэн сонголттой нүүр тулахаар байгаа юм.

Өнгөрсөн 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний Нийгмийн даатгалын сангийн тайлангаас харахад 46 мянган ААН, байгууллага Нийгмийн даатгалын санд өртэй байна. Өөрөөр хэлбэл, борлуулалтгүйгээс бэлэн мөнгөний урсгалгүй болсон, дампуурч байгаа ажил олгогч олон байна.

 НДШ-ийн нэмэгдлийн асуудал нь зөвхөн 2021 он гараад яригдсан асуудал биш. 2017 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Монгол Улсын Засгийн газар тухайн үеийн эдийн засгийн хүндрэлтэй байдлын улмаас Олон улсын валютын сангийн /ОУВС/ өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тодорхой болзлыг хангахаар тохиролцон хамрагдсан.

Харин одоо Монгол Улс ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөөс албан ёсоор гарсан мөртлөө 2021 онд үргэлжлүүлэн НДШ-ийг нэмэгдүүлж байгааг эсэргүүцэж, эхнээсээ сууль хүртэл зарлаж эхлээд байна. Иргэд ч дуу нэгтэй эсэргүүцэж буй.

Энэ нь ч аргагүй. Бизнес эрхлэгчдийн ихэнх төдийгүй иргэд банкны, банк бусын, ломбардны гээд бүгд маш өндөр хүүтэй давхар зээлтэй. Хэдийгээр долдугаар сарын 1 хүртэл ус, тог, хогны мөнгөнөөс чөлөөлж өгсөн ч түүний дараагаас яах вэ гэдэг асуудалтай тулж байгаа нь нууц биш.

Ийм эгзэгтэй, хүнд үед НДШ нэмж, хямарсан эдийн засгаа улам дэвсэлж байгаад олон хүн шүүмжлэлтэй, бухимдалтай хандаж байна Ерөнхий сайд аа.

Тиймээс нийгмийн даатгалын санд өртэй байгууллагууд тэр дундаа "Капитал" банкны өрийг нэн даруй барагдуулахыг шаардаж байна. Учир нь УИХ-ын гишүүн асан Б.Ундармаагийн хамаарал бүхий Капитал банкны дампуурлаас болж “алга болсон” 234 тэрбум төгрөгийг эргэн төлүүлсэн тохиолдолд шимтгэл, татвар нэмэхгүй байх бүрэн боломжтой.

 Буруутай этгээдүүдээр нийгмийн даатгалын сангийн алдагдлыг нөхөн төлүүлж, хуулийн арга хэмжээг авах ёстой болохоос иргэд өөрийн цалин хөлснөөсөө төлөх ёсгүйг дахин сануулая.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 49.0.137.164
    2021/04/16

    Undarmaa yaj amruu chini hool orj b naa Icheech Chi ! Tumnii mongiig gudraad suuhaasaa icheech chi bolon chinii ger bul !!!!!

    Хариулах
  • 64.119.21.202
    2021/04/16

    Avsan,avaagui,tolon, tolohguin talaar huuliinhan neg tailbar hiichihmeer uym

    Хариулах
  • 202.9.46.196
    2021/04/16

    НАМ нь хамтран оролцогч биш бол өдийд шийдэгдмээр юм

    Хариулах
    • 66.181.189.230
      2021/04/16

      тодорхой ш дээ. МАН-ын дарга Хүрэлсүх юу ч дуугарч чадахгүй ус балгачихсан юм шиг дув дуугүй байгаа биздээ. Аваагүй бол аль эрт ардын баатар дүрээр нэг их шудраг хүн болж сүр дуулиантай шүлсээ үсчүүлдэг юм байгаа биздээ. ккк

  • 202.9.40.169
    2021/04/16

    Гайхаад байх алга.Луйвардсан мөнгөний талыг МАН-даа өгсөн байгаа.Тэгээд ялгүй сууж байна.

    Хариулах
    • 66.181.189.230
      2021/04/16

      МАН сонгуулийн өмнө мөнгөн дээгүүр хөлөөрөө туучиж байгаа мэт баруун солгойгүй цацсан нь үнэн л дээ. Ундармаа,Тогтмол нарын хандивт ерөнхий сайдаасаа буутал пологтсон МАН-ын дарга Хүүк хүндхэн байж мэднээ. Нэг нь зөвлөх нэрээр бүр хажуу бөөрөнд нь шигэдчихээд байгаа.Тэр хүү намд юу зөвлөх билээ дээ.Мөнгө хаанаас хусахыг бол заачих царайтай

  • 66.181.191.198
    2021/04/16

    Энэ их менге хаашаа оров хэн нэг нь авсан нь унэн авсан бол эзэн нь байгаа. Эзэн байгаа шийтгэл ял нь тодорхой шдээ

    Хариулах
    • 66.181.189.230
      2021/04/16

      Монголд их мөнгө идсэн хүн хэзээдээ шийтгүүлдэг болчихсон юм. Идэхийг идэв олигтойхон туучихвал нэг хэсэгтээ л орон шорон гэхгүй бололтой юм