Б.Сүндэръяаг төр хамгаалалтад авлаа

С.Гандэлгэр
2021/04/15

Сүнээ нэрээр олонд танигдсан Б.Сүндэръяа өөрийн цахим хаягт нэр бүхий УИХ-ын гишүүний талаар ноцтой мэдээлэл цацсан бөгөөд өчигдөр ЦЕГ-т гомдол гарган өөрийг нь заналхийлсэн, хүчирхийлхийг завдсан УИХ-ын гишүүн бол Ц.Анандбазар гэж зарласан юм. Тэгвэл түүнийг өнөөдөр төр хамгаалалтад авчээ. 

Тэрбээр өөрийн цахим хуудсанд "Төрийн хамгаалалтад орлоо. 3 цаг гаруй Цагдаад өмгөөлөгчийн хамт мэдүүлэгээ өгөөд нилээн сууж байгаад дөнгөж сая цагдаа өмгөөлөгчийн хамт гэрээ бүрэн шалгуулж байж гэртээ орж ирлээ. Гэрч хохирогч нарыг хамгаалах биечилсэн хамгаалалтад өнөөдөр хуулийн дагуу албан ёсоор орж сэтгэл санаа маш их тайвширч бүтэн нойртой хонох нь. Ингээд 24 цаг би хаашаа явсан ч зөвхөн Цагдаагийн машинтай явах ба хэнтэйч уулзсан ярьсан бүх зүйл протоколд бичигдэж төрийн хамгаалалтад орлоо. Бусад хохирогч нар айх хэрэггүй хамгаалалтад орж болно. Таны нэр нүүрийг Монголын хууль хамгаална гэсэн. Бид заавал хүчирхийлэгчийг хуулийн хариуцлага хүлээлгэнэ! 4 гаруй хоног хэлэн дээрээ ч юу ч тавихгүй явсаар их турж бас толгой эргээд уначих гээд байдаг юм байна. МАН удирдах зөвлөлийн хэдэн гишүүнд баримт нотолгоогоо давхар явууллаа. Одоо намайг худалдагдсан гэсэн бодлоосоо салсан байх. Бусад эргэлзээд байгаа гишүүд бодно биз! УЗ чинь хэлэх биз! Бусад мэдээллээ тавих гэхээр хуулийн хүрээнд боломжгүй гэсэн учир ингэсгээд харзная" хэмээн бичжээ.



Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 142.179.242.238
    2021/04/17

    Toriin xamgaalalt-n bosgo dooshoo salam ynajee...

    Хариулах
  • 59.153.112.174
    2021/04/16

    БОХИР УЛС ТӨР БҮСГҮЙЧҮҮДЭЭ ӨГӨӨШИНД ӨЛГӨХ ЭНҮҮХЭНД ШҮҮ.

    Хариулах
  • 202.126.89.89
    2021/04/16

    Mash sn bn busgui mini amjilt bas demjij bga shu

    Хариулах
  • 66.181.191.198
    2021/04/16

    За ингээд захын хуухнууд терийн хамгаалтанд орж цагдаагийн машин унаад аюул болох юм байна даа ингэж суржигнэх хэрэг байна уу ут явуулга биздээ ашиг хонжоо харсан гарууд зохион байгуулаад юу хийгээд байнадаа

    Хариулах
    • 202.9.46.196
      2021/04/16

      Тэр улс төр чинь чиний эхнэр охин ээж бэрийг хүчиндэхгүй байх болтугай.монгол хүн өөр дээрээ ирэхээс нааш ухаардаггүй юм шиг

  • 122.201.21.235
    2021/04/16

    улс төр хүчтэй юм сонгууль ойртоогүй байсан бол хэнч тоохгүйдээ гэтэл одоо төр хамгаалалтандаа авлаа ч гэх шиг огт сонсогдоогүй юм гарч ирээл

    Хариулах