Үндсэн хуулийн цэц тойрсон УЛС ТӨР

2021/04/16

Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрхтэй эсэхийг шийдэх Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлыг хуралдаан өнөөдөр болох байсан ч хойшиллоо. 

Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 15-ны өдөр МоАХ-оос Үндсэн хуулийн Цэцийн гадна жагсаал цуглаан зохион байгуулсан. Хөл хориотой  үед эрүүл мэндээ үл хайхран жагсаж, цуглаж байсан хүмүүс өнөөдөр үзэгдэх ч үгүй байгаа нь өнөөдрийн хуралдаан хойшлуулах асуудлыг урьдчилан ярьж хэлэлцээд зохион байгуулчихжээ гэх хардлагыг эрхгүй төрүүлж буй юм.

Энэ талаар хуульч Д.Үүрцайх өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн.

''Өнөөдөр Ц.Нанзаддорж гишүүн оролцох боломжгүй болсон юм шиг байна. Цэцээс бидэнд хэн гэдэг гишүүн татгалзсан, ямар бүрэлдэхүүнтэй байсан гэдгийг хэлэхгүй байгаа. Xэргийн оролцогч бид татгалзан гарах эрхээ хэрэгжүүлэхийн тулд мэдэх ёстой. Гэтэл тэр мэдээллийг өгөөгүй байхад, бид нарыг Цэцийн хуралдаан хойшилсон гэсэн хуралдаанаас гарч ирээгүй байхад Эгүүр.мн сайт дээр мэдээ болоод гарчихсан, Ерөнхийлөгчийн хуульч хэвлэлийнхнийг цуглуулчихсан мэдээлэл өгөөд ''Ц.Нанзаддорж гэдэг гишүүн татгалзаад гарсан'' гэдгийг яриад явж байна гэдэг бол илэрхий нөлөөлж байна гэдгийг харуулж байна. Ц.Нанзаддорж гишүүнтэй урьдчилаад ярьсан л юм шиг байна. Мэдээлэл нь Ц.Нанзаддорж гишүүнээс л очсон байх, өөрөөр хэлбэл Ц.Нанзаддорж гишүүн татгалзана гэдгийг Ц.Нанзаддорж гишүүнээс өөр хүн мэдээгүй гэж би бодож байна. Өглөө бидэнтэй зэрэгцээд орж ирсэн Ц.Нанзаддорж гишүүн татгалзлаа энэ дотор хийж байхад зэрэгцээд хэвлэлийн мэдээ болчихсон, сайт дээр гараад бид бүхэн ерөнхийлөгчийн төлөөлөгч ярилцлага өгөөд явна гэдэг нь ҮХЦ-д Төрийн тэргүүн, Төрийн тэргүүний институцээс ямар нэг байдлаар нөлөөлөөд байна. Өнөөдрийн хуралдаан хойшлуулах асуудлыг тэд ярьж хэлэлцээд зохион байгуулчихжээ гэж харагдаж байна.'' хэмээсэн юм.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.49
    2021/04/16

    Жич тэмдэглэхэд, ҮХЦ ээс ҮХ зөрчөөгүй гэж шийдвэр гарсан ч энэ нь Ерөнхийлөгч байсан, байгаа хүн нэр дэвшиж болно гэсэн үг биш ! Болох эсэх маргаан хэвээр үлдэнэ

    Хариулах
  • 202.9.46.49
    2021/04/16

    Харин энэ маргаан Сонгуулийн ерөнхий Хороо нэр дэвшигчийг бүтгэсэн, эсвэл бүртгэхээс татгалзсан шийдвэр гаргах үед энэ шийвэрийг нь ҮХ ийн 66.2.2 ын дагуу ҮХЦ д ҮХ зөрчсөн эсэхээр мэдээлэл, гомдол гаргаж шийдүүлж болно. Гэхдээ Үндсэн хуулийн бус зарлагдсан 2021 оны биш, 2023 онд ҮХ ийн 30.2 болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль ( шинэчилсэн найруулга) ийн 4.2.1 ийн дагуу 2023 онд болох Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн үед шүү !

    Хариулах
  • 202.9.46.49
    2021/04/16

    ҮХЦ хэрэг үүсгэх, үүсгэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль ҮХ зөрчсөн гэх дүгнэлт гарах үндэсгүй. Учир нь ҮХ зөрчсөн гэсэн заалт болгонд нь " үндсэн хууль болон энэ хуульд заасан" гэсэн нөхцөлүүд байгаа. Өөрөөр хэлбэл ҮХ ийн 30.2 чинь бүх " нууцаа" хадгалсан чигээрээ сонгуулийн хуулин дотор явж байгаа шүү дээ. Хуульчидаа, энийг анзаарч байгаа биздээ. Нөгөө талаас, хуулинд " ийм үг, ийм зохицуулалт оруулсангүй" гэдэг асуудлийг ҮХЦ авч үздэггүй, учир нь ҮХЦ хууль тогтоогч биш, ҮХ зөрчсөн эсэхийг л тогтоодог !

    Хариулах