Монголын ГУРВАН БӨХ аваргын төлөө барилдана

Т. Тэргэл
2021/04/16

Казахстаны Алматы хотноо болж буй сонгомол, чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэй чөлөөт бөхчүүдийн тэмцээн өнөөдөр 53, 57, 62, 65, 72 кг-ын жингийн барилдаанаар үргэлжилж байна. Бид та бүхэндээ өнөөдөр баарилдсан бөхчүүдийнхээ оноолын мэдээллийг хүргэж байна. Манайхаас өнөөдөр таван бөх барилдсанаас гурав нь аваргын төлөө барилдахаар үлдээд байна.

Өнөөдөр барилдах бөхчүүдийн оноолт

53 кг. /6 бөх/ Ганбаатарын Отгонжаргал  хэсэгтээ Энэтхэгийн Винеш Винешд 0:11, Тайванийн Менг Хсуан Хсиед 0:12 хожигдон мултарсан. Нөгөө хэсэгт БНСУ, Узбекистан, Казахстаны бөхчүүд орж, солонгос, казах хагас шигшээд гарсан бөгөөд манай бөхтэй барилдсан хоёр бөх аваргын төлөө барилдахаар үлдээд байна.   

57 кг. /7 бөх/ Залуучуудын ДАШТ-ий мөнгөн медальт Алтанцэцэгийн Батцэцэг Киргизийн Назира Марсбекийг 7:0, Узбекистаны Севера Эшмуратоваг 10:0-ээр ялж, Энэтхэгийн Аншу Аншуд 1:9-өөр хожигдсон. Хагас шигшээд Казахстаны Алтынай Сатылганыг цэвэр ялснаар аваргын төлөө Энэтхэгийн бөхтэй дахиж барилдах болов.

62 кг. /7 бөх/ Хүрэлхүүгийн Болортуяа Шри Ланкийн Дипика Вирабахуг, Узбекистаны Рушана Абдирасулова нарыг цэвэр ялж хэсгээсээ нэгээр гарсан. Хагас шигшээд Казахстаны Ирина Кузнецоваг 7:1 оноогоор ялж аваргын төлөө шалгарлаа. Манай бөх аваргын төлөө Киргизстаны бөх, дэлхийн аварга Айсулуу Тыныбековатай барилдана.

65 кг. /6 бөх/ Зоригтын Болортунгалаг хэсэгтээ Узбекистаны Ариухан Жумабаева, БНСУ-ын Ли Ханбит нарыг цэвэр, хагас шигшээд Тайванийн Пин Пайг мөн цэвэр ялж аваргын төлөө шалгарсан. Аваргын төлөө Энэтхэгийн бөх, олимпийн хүрэл медальт Сакши Маликтай барилдана.

72 кг. Манай Энхбаярын Цэвэгмэд, Энэтхэгийн Дивя Какранд цэвэр ялагдсан ч Өмнөд Солонгосын Пак Су Жиныг 6:0-ээр ялсан. Орой Казахстаны Жамила Бакбергоноватай хэрхэн барилдахаас эзлэх байр шийдэгдэнэ.

Шигшээ барилдаан орой 20.00 цагаас эхэлнэ. Тэмцээнийг дэлхийн бөхийн нэгдсэн холбооны албан ёсны цахим хуудас https://uww.org/event/asian-ch... холбоосоор хүлээн авч үзэх боломжтой.  

Өчигдөр 50, 55, 59, 68, 76 кг-ын жингийнхэн аваргаа тодруулахад манайхаас 55 кг-д М.Дөлгөөн түрүүлж, 59 кг-д Б.Шоовдор, 68 кг-д М.Энхмаа мөнгөн медаль хүртсэн билээ.  



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.177.71
    2021/04/16

    Unuu S.battsetseg baatar Tserenchimed gaviyat yavee??? Barildaagui ym uu??

    Хариулах
  • 66.181.161.17
    2021/04/16

    зарим эмэгтэйчүүд нь дэлхиин дэвжээнд ариун шударгаар өрсөлдөж бхд зарим нь бөгс бөөрнии асуудлаар хөөцөлдөөд л ичиж амьдраачээ л гэедааа тр сүнээ гж янханаас өгсүүлээд

    Хариулах