TIME сэтгүүл онцлов: “Ардчилсан дүртэй түрэмгийлэл, гэмт хэргийг өөгшүүлсэн” Ерөнхийлөгчтэй улс

2021/04/18

Олон улсын “Тайм” сэтгүүл Монгол Улсын стрaтегийн нөхцөл байдал, тэр дундаа удахгүй болох Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар саяхан гарсан нийтлэлдээ онцолсон байна.  Уг нийтлэлд Бид маш хүнд бэрхшээл сорилттой нүүр тулж байна. Хятадын сэргэн мандалт нь Монгол шиг жижиг улс орнуудад хэрхэн нөлөөлөх вэхэмээн онцолжээ. 

Уг нийтлэлд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Монгол хэлний асуудлаар БНХАУ-ын удирдагчид явуулсан захидлын талаар нилээд дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Мөн Монгол Улсын хувьд бүс нутаг болон дэлхийн тавцанд улам хүчирхэгжиж буй Хятад, Оростой тэнцвэртэй харьцахын зэрэгцээ барууны ардчилсан орнуудтай дипломат харилцаатай байхыг хичээж байгаа боловч бодит байдал дээр гадаад бодлого хумигдаж буй талаар бас өгүүлжээ.

“Тайм” сэтгүүл уг нийтлэлдээ удахгүй болох манай улсын Ерөнхийлөгчийн сонгууль нь гадаад бодлогын тэнцвэртэй харилцаагаа хадгалахад чухал ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа илэрхийлжээ. Үүнтэй холбогдуулан Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын талаар зарим зүйлийг тодотгож бичсэн нь анхаарал татаад буй.    

“Одоогийн эрх баригч Халтмаагийн Баттулга нь популист нэгэн бөгөөд бөх байснаа бизнесмен болсон... Монгол Улсад түүний бизнесийн эзэнт гүрнийг “Женко” гэх бөгөөд энэ нь Загалмайлсан эцэг киноны гол дүр Вито Корлеонегийн жинэхэнэ үйл ажиллагаагаа нуун далдалдаг байсан оливын тосны зохиомол компанийн нэр юм. Х.Баттулгын үед Монголын улс төр авторитар дэглэм руу чиглэсэн. Тэрбээр Ц.Элбэгдоржийн 2015 онд цуцалсан цаазаар авах ялыг сэргээхээр хичээн ажилласан ч амжилт олоогүй юм. Одоогийн Ерөнхийлөгчийн хувьд шүүх засаглалд хөндлөнгөөс нөлөөлсөн, авлигын хэргүүдийг олон тооны өрсөлдөгчиддөө тулгасан” гэж энэхүү нийтлэлд бичжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулгын талаар гадаад ертөнцөд бичсэн зүйлийг тоймлоход түүнийг нэг талаас бөх, нөгөө талаас гэмт хэргийн загалмайлсан эцгээр нэрлэсэн Женко гэсэн дүр зураглал бий болж.

Тухайлбал 2019 оны 5 дугаар сард “Нийтийн эрх ашгийн төлөө сэтгүүл зүй” гэх уриатай олон улсад нэр хүндтэй ProPublica  сэтгүүлд гарсан “Маккинсийг хөөсөн улс” (https://www.propublica.org/article/the-country-that-exiled-mckinsey) гэдэг нийтлэлд Х.Баттулгыг ингэж тодорхойлж байв. Үүнд “эртнээс хатуу эрийн дүрийг бүрдүүлж ирсэн. Фрэнсис Форд Копполагийн “Загалмайлсан эцэг” кинонд тэр маш ихээр автагдан шляпан малгай өмсөж, Вито Корлеонегийн байгуулсан жинхэнэ үйл ажиллагаагаа нуун далдалдаг Женко компанийн нэрээр өөрийнхөө холдинг компанийг нэрлэжээ. “Монгол Женко” нь шөнийн цэнгээний газар, такси үйлчилгээ, сугалаа, мах боловсруулах үйлдвэр зэргийг эзэмшдэг. Х.Баттулгын түрэмгий төрх нь Монголын сонгогчдыг татсан боловч олон улсын хөрөнгө оруулагчдыг үргээх, дээрэмчин, түрэмгийлэгч мэтээр ойлголтыг өгч байв.” гэжээ.

Дээрх нийтлэлд АНУ-ын Маккинси компани 2011 онд Х.Баттулга сайдын Зам тээвэр, хот байгуулалтын яамтай Шинэ төмөр замын техник эдийн засгийн засгийн зөвлөгөө хийх гэрээнд зурсан тухай өгүүлжээ. Хачирхалтай нь Маккинси компани нь тус судалгааг 4 сая ам. доллараар боловсруулахыг санал болгосоор байтал Монгол Улсын Зам тээвэр, хот байгуулалтын яамны хүсэлт шахалтаар гэрээний дүнг 5.6 сая ам. доллар болгон өсгөжээ. Авилгалын эсрэг тэмцэх зөвлөгөөг компаниудад өгдөг ТРЭЙС байгууллагын тэргүүн Александр Враге-гийн үзэж байгаагаар “гэрээний үнийн дүнг өгсөх нэг л шалтгаан байдаг, илүү гарсан мөнгийг төрийн байгууллагын дарга нар буцааж авилгал хэлбэрээр авдаг” гэж хэлснийг нийтлэлд иш татжээ.

Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд энэ хэргийг мөрөөр орж Х.Баттулга, түүний зөвлөх Ч.Ганбат, бусад хүмүүсд эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан тухай бас бичсэн бөгөөд Х.Баттулга Ерөнхийлөгчөөр 2017 сонгогдож тус хэргийн явцыг “замхруулсан” тухай ч бас өгүүлжээ. Энэ нийтлэлийн талаар монголын сэтгүүлчид өмнө нь өгүүлж байсныг эндээс олж уншина уу https://ikon.mn/n/1kre.

Энэ мэтээр олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндэд Ерөнхийлөгчийнх нь дүр төрх ямар чухал гэдгийг олон нийтлэлээс харж болно.

Эх сурвалж :

https://time.com/5953518/mongolia-china-russia-problems/?fbclid=IwAR0OKRvNBn6X_4ALSBa6USwJ_VHPDnaDwvXVXZ0qrrYWash--ZdeUreWLOk



Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.75.4
    2021/04/19

    гаднаас хараад шүүмжлээд бна шүү

    Хариулах
  • 103.212.117.201
    2021/04/19

    Za ene udaad songoltoo zuv hiigeerei ard tumen mine, bid ch hersuu bh tsag ne Ali Deer bolson, oorsniihoo ireeduig zuv shiidye, ur huuhduud mine amidrana

    Хариулах
  • 64.119.26.91
    2021/04/18

    Баттулга ард түмнээ бодоод Рио Тинтотой тэмцэх хүн үү? Үгүй шүү дээ. Тэр нэг ч удаа ОТ талаар ярьж байгаагүй. Боловсролгүй хүн боловч үнэхээр шударга хүн байсан бол ядахдаа Элбэгдоржийг шоронд хийх байсан. Гэтэл үгүй. Харин ч Хурцыг суллаж, С.Баяр, Баярцогт, Энхсайхан нарт өгсөн ялыг таллан бууруулсан. Ардчиллын талаар ямар ч ойлголтгүй. Хуйвалдаан, луйвар хийхдээ гаргуун. Үндсэн хуулийн өөрчлөлтийн үеэр МАН ард түмний санал хураалт явуулах гэж байхад Женко болиулж, МАН-д пялдаганасан боловч цаадуул нь сүүлд нь өөрийг нь жийсэн. Ард түмнээсээ нүүр буруулсан хүн яадгийг Баттулга хожим ойлгосон.

    Хариулах
  • 202.179.26.192
    2021/04/18

    женко гэдэг нэр чинь өөрийгөө тодорхойлж бгаа хулгайчийн киноний шол баатрийг шүтдэг дууриадаг амьдардаг ерөнхийлөгчтэй улсийг дэлхий эрүүл хүн ардтай улс гэж үзэх үү гутмаар өөрөө үүнийгээ ойлгоод ард түмнээ хувааж тэмцэлдүүлэхээ больчихмоор юм гадаадийн зочин төлөөлөгчидөөс ичдэггүй юм бхдаа цаадуул нь үхтлээ инээдэг бхдаа монгол дон корлеоноо гээд ёстой онигоотой юмаа одоо болиоч зайлаач

    Хариулах
    • 66.181.161.113
      2021/04/19

      эргүүт

  • 66.181.161.108
    2021/04/18

    Монгол Улсын маань нэр хүндийг шаварт хутгаж, эдийн засгийн асар их хохирол учруулсан ийм бүдүүлэг, боловсролгүй ерөнхийлөгчтэй байх ч гэж дээ. Сонголтоо зөв хийхгүй бол улс орон маань хөгжихгүй.

    Хариулах
  • 27.123.213.66
    2021/04/18

    Рио Тинтогийн захиалгат нийтлэл. Монголд харин ч АНУ, Орос, Хятадаас илүү нээлттэй байх шүү. Баттулга л Рио Тинтогийн эсрэг дуугарсан болохоор диктатор болчих шиг боллоо. Хүзүүгүй хулгайч шиг Оюу толгойг Рио тинтог хамгаалахгүй болохоор Баттулгын унагаах сонирхол монголд биш барууныхан их байна.

    Хариулах
    • 122.201.24.31
      2021/04/18

      Үнэн дээ

  • 192.82.80.35
    2021/04/18

    Яана даа олон улсад монгол гэсэн нэр саараар дуудагдаж хөрөнгө оруулагч нарт айдас дагуулж байгаа юм байна даа

    Хариулах
  • 203.91.115.47
    2021/04/18

    гэмт хэрэгтэн женко

    Хариулах
  • 192.82.67.243
    2021/04/18

    Хүүк ёрөнхийлөгч болж жёнко шорондоо явж монгол талцал хуваагдал арилах бгаадаа

    Хариулах
    • 192.82.82.6
      2021/04/18

      Gutsvaa odoo bulchin shuusuud hereggui ee, eruul uhaantai hun olj songohgui bol kinond toglosoor bgaad mongol uls duusah ni

  • 192.82.67.243
    2021/04/18

    Энэ хулгайч луйварчнаас нэг мөсөн салах цаг удахгүй ирэхээр боллоо шорондоо яваарай чи

    Хариулах
  • 66.181.161.52
    2021/04/18

    Угаасаа үхэр нэрэндээ зохицсон МОНГОЛ -чууд Сонгууль болох бүрийд л нэг хулгайчаа гаргаж ирээд тархи руугаа шааж , шороо долоодог ард түмэн шүү дее ! Юун Хятад , ОРОС !!!!????

    Хариулах
  • 66.181.188.29
    2021/04/18

    бичсэн хүн нь Элбэгдорж гэхээр,өш хонзон цухалзаад ч байх шиг

    Хариулах
  • 202.9.47.58
    2021/04/18

    Гадны сонирхол согуульд ил тод орж ирэвүү, эсвэл " гадны" хүч ашиглаж эхлэвүү.

    Хариулах
  • 66.181.189.147
    2021/04/18

    Mongol tumniig min hoorondon alaltsuulhaas umnu Battulgad hariutslaga tootsoh heregtei. Gar hul bolsobn etgeeduudig tagnuul tsagdaan shalgaache

    Хариулах
    • 66.181.182.170
      2021/04/18

      Үнэн

  • 192.82.77.74
    2021/04/18

    Hurdan zailuulaachee

    Хариулах