Ц.Нямдоржийн автомашины улсын дугаарын талаарх мэдээлэл өөрчлөгджээ

2021/04/19

Хууль зүйн сайд асан Ц.Нямдорж өнгөрсөн долоо хоногт машины дугаар сольж зүүж, суудлын бүсээ зүүлгүйгээр жолоо барьж, амны хаалтаа буруу зүүсэн, явган зорчигч руу ус цацсан гэх мэтээр ''танхайрч'', цахим ертөнцөд шуугиан тарьсан билээ. Тэгвэл тухайн үед smartcar.mn сайтаар шалгахад Ланд-200 автомашинд харьяалагдаж байсан "УБҮ 0052" улсын дугаар өнөөдөр Лексус-570 машинд харьяалагддаг болон хувирчээ.

Тодруулбал, smartcar.mn сайтад "0052УБҮ" улсын дугаарыг оруулахад 2018 оны Toyota Land Cruisser 200 маркийн машины мэдээлэл гарч ирж байсан бол өнөөдөр 2016 оны Lexus 570 гэсэн мэдээллээр солигдсон байна.

Эрх мэдэл, нөлөө бүхий хүмүүсийн булай илрэхээр ийнхүү олон нийтэд ил тод мэдээллийг засварласан тохиолдлууд олон гарч байна. Нэгэн жишээ дурдахад ХӨСҮТ-ийн улаан бүсэд ''ногоон визтэй'' ороод гарсан Шадар сайдын эхнэр нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоогийн вакцин хийлгэсэн эсэх асуудал шуугиан дэгдээх үед  eMongolia цахим сайт вакцины талаарх нийтэд ил байсан мэдээллийг хаалттай болгон өөрчилсөн юм.




Сэтгэгдэл (9)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 122.201.24.90
    2021/04/20

    Ингээд байгаа учраас МАН хулгайчдын нам болж, ард иргэд дургүйцэж, ерөнхийлөгчөө дэмжиж энэ намыг татан буулгахыг хүсэж байна

    Хариулах
  • 150.129.142.118
    2021/04/20

    Насаараа хуульч хуулийн сайд хийчхээд өөрөө ингээд олон юман дээр хууль дүрмээ зөрчөөд яргалаад явах юм,Одоо ЯАВЧКЭЭЖ.

    Хариулах
  • 192.82.76.79
    2021/04/20

    зөнөсөн

    Хариулах
  • 202.9.46.239
    2021/04/19

    Хоёр өөр маркын авто машинд ижил дугаар байдаг шүү дээ.

    Хариулах
    • 202.9.46.15
      2021/04/19

      bitgii eliireed bj uz ... ulsiin dugaart yamarch dabhardal gj bdagui yum

  • 202.9.40.196
    2021/04/19

    Ene nowshnuud turuus zailaasai

    Хариулах
  • 103.26.195.17
    2021/04/19

    Хариулах
  • 103.26.195.17
    2021/04/19

    Хариулах
  • 103.26.195.17
    2021/04/19

    Ц, Нямдоржид олны ам их хазааж, улс төрийн хутгуур буг болон ард түмнийг таллцуулахад хүрчээ, Одоо улс төрөөс зайлаач, Ийм нөхцөл байдлыг ойлгохгүй бол амь насанд чинь барчидтай.

    Хариулах