Б.Баатархүү : Б.Пүрэвдоржийн согтуурлын зэргийг шалгахад 1.31 хувийн согтолттой гарсан

2021/04/20

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж согтуугаар машин жолоодож, улмаар ноцтой осол гаргасан талаар бид өмнө нь мэдээллэсэн.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн дарга, Цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодруулахад "Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2021 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 22:55 минутын орчимд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэр “Чингисийн өргөн чөлөө” АПУ-ХХК-ийн арын замд хөдөлгөөнд оролцож явсан автомашины толийг шүргээд цааш яваад замын хажуугийн хайс, хашлагыг мөргөж, улмаар шатсан талаар дуудлага мэдээллийг хүлээн авч жижүүрийн бүрэлдэхүүн хэргийн газрын үзлэгийг хийсэн. Хэргийн газарт цагдаагийн бүрэлдэхүүн очиход Nissan-Teana маркийн автомашин замын хайс, хашлага мөргөсөн хагас шатсан байдалтай байсныг 105 унтраасан ба уг автомашины жолооч ГССҮТ-д 103-р хүргэгдсэн байсан. Улмаар тухай автомашины жолооч гэх “П”-г ГССҮТөв дотор драйгер багажаар шалгахад 1.31 хувийн согтолттой гарсан. Улмаар цуснаас дээж авч Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд тогтоолын хамт хүргүүлээд байна. Тухайн зам тээврийн ослыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтэст шалгаж байна" гэлээ. 

Хөл хорионы өндөржүүлсэн бэлэн байдлын үед согтуугаар автомашин жолоодож, осол гаргасан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржид хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа хийж, хариуцлага тооцно гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.



Сэтгэгдэл (8)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.137
    2021/04/20

    Эрхэмсэг түшээ ард түмнийхээ дундаас сурлага сахилгаараа хөрөнгө мөнгөөрөө торойтол ялгаран гарсан ГИХАЭ газрын дарга явсан энэ сайхан амьтныг минь хэн уруу татав би уухгүй ээ гээд байхад нь уу уу гэсээр байгаад таслаад авсан байгаам даа.Уг нь бол халбагаар л уусан байх өөрөө амьд үлдсэн нь маш сайн тэр машин нь газраас дээш 5 метр нисээд бусан байна лэ ус уух хувьтай дагз юм даа.Одоо архи хорьчихсон байхад хаанаас олж уув архи дарснаасаа гар чи залуу хүн байж ийм архинчин байж болохгүй шүү.Огцруулах байхдаа чамайг эргүүлэн татагдахаар бол Анандбазарыг минь аваад яваарай

    Хариулах
  • 139.99.69.45
    2021/04/20

    Хөл хорионы үед дэлгүүр архи согтууруулах ундааг худалдаалахгүй байсан уу, үгүй юу

    Хариулах
  • 202.126.90.77
    2021/04/20

    Өөрөө амьд бас өрөөлийг алчихаагүй нь сайн юмдаа.Хариуцлагаа хүлээж эгэл билэн шиг амьдар?!?!

    Хариулах
    • 139.99.69.45
      2021/04/20

      тийм дээ

  • 192.82.75.58
    2021/04/20

    Гайгүй л байна

    Хариулах
  • 124.158.88.13
    2021/04/20

    иймэрхүү хөлдүү хулгайчуудыг яавал дээр вэ?

    Хариулах
    • 139.99.69.45
      2021/04/20

      зохих арга хэмжээг нь аваад УИХ-н гишүүнээс нь огцруулах хэрэгтэй ш дээ

  • 103.26.195.71
    2021/04/20

    zuv2

    Хариулах