Ерөнхийлөгчийн заналхийлэл ба Ковидын үеийн улс төр

2021/04/21

Дэлхий нийтийг цочирдуулсан цар тахал манай улсад “нүүрлэж”, хөл хорионд сэтгэлзүйн хувьд хүндхэн суугаа ард түмнээ төрийн тэргүүн уржигдар бүх нийтээр нь бухимдуулав.

Эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, боломжтой газруудад ор дэлгэж, эмч нар хүртэл өвдөж сайн дурынхныг хүртэл дайчилж буй энэ хэцүү цаг үед улстөрчдийн увайгүй олон үйлдлийг харцгааж байна.

Өчигдөр л гэхэд улстөржсөн шийдвэрүүдээс улбаалж, эмч нар гудамжинд гарч ирэн, мэдэгдэл хийлээ. Тэд эмч, мэргэжилтнүүдийн үгийг шийдвэр гаргагчид үл тоосон, одоо улс төрийн зорилгоор гүтгэж сэтгэл санаагаар унагаж байгааг хэлэв. 

Араас нь “Цэрэг арми хөдөлгөх гэж байна” гэсэн цуурхалаас болж Монголын Зэвсэгт хүчин бас хэвлэлийн бага хурал зарлан бужигналаа. 

Учир нь даваа гаригт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эрх баригч МАН-ыг тараах захирамж гаргаснаа мэдэгдсэн даруйдаа ЗХЖШ-ыг зорьсон. Саяхан л цэрэг зодуулж нас барахад, хил дээр буун дуу гарч байхад чив чимээгүй байсан Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Х.Баттулга өөрөө гэнэт тэнд гүйж очсон нь ийнхүү хардлага улстөржилтөд өртсөн. 

За ингээд, “дайран дээр давс” гэгчээр Д.Ганзориг генерал “Зэвсэгт хүчнээ улс төржүүлэх, улс төрийн үйл ажиллагаа, хямралдаа цэрэг, арми татан оруулснаар иргэний дайнд хүргэж байсан гашуун түүх манай сайхан оронд битгий тохиолдоосой” гэв. 

Эрхэм генералд хэн юу хэлчихсэн болоод иргэний дайны тухай сануулж, иргэдээ айлгаж сүрдүүлнэ вэ. Дээр нь сүүлийн өдрүүдэд Ерөнхийлөгч Х.Баттулгыг дэмжигчдийн зүгээс илтэд иргэний дайнд өдөөн хатгаж, элдэв зүйлд  уриалан дуудаж байгаа энэ цаг үед ноён генералын үг илүүдэж, иргэдэд айдас, болгоомжлол төрүүлэв. 

No description available.


No description available.

No description available.

No description available.

No description available.




Ерөнхийлөгчийн эрх барьж буй намыг тараах санаачилга гаргасан нь Монголын ардчилалд заналхийлсэн үйлдэл болсныг тодотгож, байр сууриа илэрхийлэх улстөрчид цөөнгүй байна.


Тухайлбал, Ерөнхийлөгчийг Төрийн ордонд мэдэгдэл хийсний дараа хотын дарга асан Э.Бат-Үүл “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцсэн байх ёстой. Ерөнхийлөгч уурлахаараа нам тараадаг Үндсэн хууль, хуульд нийцээгүй жишиг тогтоовол ардчилал устаж байгаа нь тэр” гэсэн бол Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр фэйсбүүк хуудсаарaa дамжуулан олон нийтэд хандахдаа “Ерөнхийлөгчийн сонгууль угтсан халуурал эрчээ авч байна.

 Ер нь энэ талцал, улайрал хэрээс хэтэрлээ. Энэ байдлыг өдөөгчдөд жолоогоо тат, нүдээ нээ, орчны мэдрэмжээ сэрээ, ард иргэдээ бод гэж хэлье. Асуудлыг хуулиар шийдье, хэлэлцэж ярилцаж, нээлттэй шийдвэрлэе, хариуцлагаа ч тооцъё. Хуультай юм, сонгуулиа ч хийе. Эцсийн эцэст хэн Ерөнхийлөгч байхыг сонгогчид л шийднэ” хэмээн байр сууриа илэрхийлжээ. 




Сэтгэгдэл (10)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 111.199.58.102
    2021/04/22

    BAT-VVL ELBEGDORJ metiin hun aminii heregtenguutd zail tsaashaa, VVL uvgun min une togtvorjuulahaas hulgailsan 22 terbumaa bugaagaad tulchih, ger buleerei hulgaich,

    Хариулах
  • 103.212.116.76
    2021/04/22

    одоо ийм үед төрийн тэргүүн яавал вакцин оруулах вэ гэж өөрийн байр сууриа ярьж бай үе биз дээ гэтэл албан тушаал яриад гүйж байх юм даа шившиг

    Хариулах
    • 111.199.58.102
      2021/04/22

      uls ornoo aldah gej baij uhsnii chin baktsin maktsin, usan mal mini

  • 81.223.16.46
    2021/04/21

    bostsgoo darlagdsan arduudaa...

    Хариулах
  • 66.181.179.107
    2021/04/21

    Авилгалыг бууруулж байвал болоо шүү дэ Хэн энэтэй тэмцэж байгаа юм бэ МАН тэмцэж байна уу. Хэн хяналт тавих юм бэ Сөрөг хүчин хянах ёстой юм бишүү чадаж байнуу ...

    Хариулах
    • 111.199.58.102
      2021/04/22

      etunhiilugch gantsaaraa huchind avtagdaj baina, shvvhiin mafia elbwgdorj tuunii hongil baij l baigaa tiimees ch.elbegdorj shorondoo oroogui l baina, toolgoigoo ajilluul, chihee bish, ork min

    • 150.129.142.197
      2021/04/22

      Авилгатай тэмцээд хариуцлага тооцох гэхээр ерөнхийлбгчийн томилсон шүүгч прокурорууд хөдлөхгүй байгааг ойлгох хэрэгтэй.

  • 202.9.46.117
    2021/04/21

    Уянга билүү албан тушаалын төлөө аав ээж хайртай бүхнээ өгөх эрлийз авгай юу бичнэв Баттулга элчин болгох юм гэсэн тэгээд л салтааг нь хүртэл долооход бэлэн байна.

    Хариулах
  • 122.201.24.98
    2021/04/21

    Яармагийн Баагий Х.Баттулга Монгол Төрийн толгойд 4 жил сууснаа том аз гэж бодоод ажлаа нэр төртэйгөөр өгчих хэрэгтэй Ер нь энэ тэнэг Бөхчүүд Төрд хэрэггүй байна асуудлыг ухаанаар бус хүчээр нудрагаар шийдэхийг эрмэдздэг юм байна Монгол улсын Ерөнхийлөгч нь Бөх , Улсын их хурлын гишүүд нь Бөх , Хотын дарга нь Бөх , Олимпийн хорооны Ерөнхийлөгч нь Бөх , Аймаг , сумд , Багийн Засаг дарга нь ч бас бөхчүүл Эд хар амиа л бодно уу гэхээс түмэн олноо огт бодохгүй тэнэгүүд !!!!!!!!!!!!

    Хариулах
  • 122.201.22.247
    2021/04/21

    МУ-ын терийн тэргvvн нь ард тvмний эв нэгдлийг илэрхийлэгчийн хувьд vндэсний эв нэгдлийн ашиг сонирхлыг дээдэлж, шаардлагатай veд нийгмийн бvлэг хэсэг, yлс терийн хvчнvvдийн хооронд зевшилд хvрэхэд нь дэмжлэг vзvvлэх естой байтал еерее ард иргэд нам хvчнvvдийг талцуулан улс тержvvлж албан тушаалын хойноос улайран хеецелдеж байгаа нь vнэхээр эмгэнэлтэй юм.Баттулга еренхийлегч маань яамны сайд,УИХ-ын гишvvн Терийн тэргvvн зэрэг олон ендер албан тушаалыг хашлаа.Энэ их хугацаанд эх орондоо дорвитой юу хийж бvтээв одоо юу хийнэ гэж гvйгээд байгаан. Тvvнчлэ Талх чихэр, Maхимпэкс, Баянгол зочид буудал гээд монголын ард тvмний социализмын vед бvтээн байгуулсан vнэт херенгvvдийг хувьцаа нэрээр авсан хvн.Ард тvмнээ бодоод юм хийе гээд байгаа бол энэ хэцvv цар тахалтай vед хvнсний манлай vйлдвэрvvдийнхээ бvтээгдэхvvний vнийг хямдруулж, Баянгол зочид буудалдаа тусгаарлагдаж байгаа иргэдээ авч тусалбал жинхэнэ терийн тэргvvн болно доо.

    Хариулах