Г.Батхүү агсаны хэргийг мөрдөн байцаалтанд буцаалаа

2021/04/21

Төрийн тусгай, онцгой обьект болох Төрийн ордонд хүн амины ноцтой хэрэг гарч УИХ-ын гишүүн агсан Г.Батхүү амь эрсэдсэн. Энэхүү хэргийг 2021.03.03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газраас хэргийг амиа алдахад нөлөөлсөн, хүргэсэн сэжигтэн тогтоогдоогүй гэсэн үндэслэлээр прокурорт хэрэгсэхгүй болгох саналыг явуулсан байна. 

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Б.Пүрэвдорж, Н.Ганибал нар уг хэргийг хаахыг эсэргүүцэж мэдэгдэл хийж, үргэлжлүүлэн мөрдөн шалгах үйл ажиллагааг явуулах хүсэлтийг зохих журмын дагуу прокурорт албан бичиг хүргүүлсэн. Үүний дагуу нийслэлийн Прокурорын газраас хэргийг хянаад, нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай гэж үзэн мөрдөн байцаалтанд буцаасан аж. ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжлэн явагдаж байгаа юм байна.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.137
    2021/04/21

    Ээ муусайн лаларын сдануудаа хүн ч мөрөөрөө нойрсож болохгүй яацан хараал идсэн монголын улс төр вэ? энэ хэрэг илрэхгүй Е н сонгуульд нэр дэвшигч нь энэ хэргийг илрүүлнэ гэмтнийг шоронд хатааж шонд өлгөнө би гэж шоудах гэж байна.Чимээгүй байж байгаад сонгууль хаяанд ирэхээр гэнэт ухаан орлоо Зоригийн хэрэг гэж нэг сонгууль болгоноор шоуддаг хэрэг байна араас нь Батхүү агсны хэрэг орлоо тэгвэл сая хүн буудаж алсан хоёр цэрэг архичин салаан захирагчдаа толгойгоо бяц дэвсүүлж үхсэн цэргийн гэмт хэрэгтнүүдийг яах гэж байгаан гөлөгнүүдээ

    Хариулах